Дархан аваргуудыг нэвтрүүлэгт урьжээ

Хуучирсан мэдээ: 2018.06.27-нд нийтлэгдсэн

НААДАМ-2018

Дархан аваргуудыг нэвтрүүлэгт урьжээ

Дархан аваргуудыг нэвтрүүлэгт урьжээ

Монголын үндэсний олон нийтийн телевизээс өнөөдөр “Монгол бөх-Монгол наадам” нэвтрүүлгийг бэлтгэж байна. Энэхүү 120 минутын нэвтрүүлгийг ирэх Ням гаригийн 17.00 цагаас телевизээр гаргаж аж. Тус телевиз хөлбөмбөгийн ДАШТ-ийг шууд дамжуулж байгаа учраас нэвтрүүлгийг шууд хийх боломжгүй байгаа юм байна. Тиймээс өнөөдөр нэвтрүүлгийг бэлтгэх аж. 

“Монгол бөх-Монгол наадам” нэвтрүүлгийн зорилго нь бөхийн холбооны эргэн тойронд болж байгаа үйл явдлын талаар дархан аваргууд болон холбооны тэргүүн, дэд тэргүүн, бөх сонирхогч нар оролцож байна. Нэвтрүүлэгт дархан аварга, УИХ-ын гишүүн А.Сүхбат оролцохгүй гэдгээ мэдэгджээ.

Бөхчүүдийг нэвтрүүлгийн төгсгөлд эвлэрч наадмаа хэрүүл маргаангүй хийхийг хүссэнээ хөтлөгч  хэлж байв.  Дархан аварга Х.Баянмөнх өчигдөр Авилгатай тэмцэх газарт бөхчүүдийн допингийн холбоотой асуудлаар тайлбар өгсөн билээ. Мөн түүний хувьд өнөөдөр нэвтрүүлэг бэлтгэхийн өмнө Үндэсний бөхийн холбооны тэргүүн Л.Чинбат гэдгийг баталж, тамга тэмдэгтэйгээ хүрэлцэн иржээ. 

Мөн одоогийн холбооны тэргүүн УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ хэлэхдээ ‘Наадмын өмнө болж байгаа энэхүү нэвтрүүлгийн бодлогыг дэмжиж байна. Үндэсний баяр наадмын бөхийн асуудлаар ярилцах гэж байна.’

Х.Баянмөнх ‘Цаг үеэ олсон нэвтрүүлгийг хийж байгаад талархаж байна. Монголчуудын наадмаа хийчихээд дараа жилийн наадмыг хүлээдэг. Наадмаас наадмын хооронд ярих зүйлтэй байдаг. Бөхчүүдийн талаар жилийн турш ярьдаг. Өнөөдөр хэлэлцүүлэгт оролцох болсонд баяртай байна’ гэсэн юм. 

“Монгол бөх-Монгол наадам” нэвтрүүлэг ирэх Ням гаригт буюу долдугаар сарын 1-ний өдрийн 17:00 цагаас Монголын Үндэсний олон нийтийн телевизээр гарах юм байна. 

 

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж