‘Korean air’-ын ерөнхийлөгчөөс байцаалт авна

Хуучирсан мэдээ: 2018.06.27-нд нийтлэгдсэн

‘Korean air’-ын ерөнхийлөгчөөс байцаалт авна

‘Korean air’-ын ерөнхийлөгчөөс байцаалт авна

Сөүлийн прокурорын газраас Өмнөд Солонгосын Ханжин груп болон “Korean Air” компанийн ерөнхийлөгч Чо Ян Хог татвараас зайлсхийлсэн хэмээн буруутгаж, маргааш буюу /2018.06.28/ Пүрэв гаригт түүнээс байцаалт авна гэж мэдэгджээ. Тэрбээр маргааш өглөө 9.30 цагт мэдүүлэг өгөхөөр тохиролцжээ.

Прокурорууд түүнийг олон тэрбумын татвар төлөхөөс зайлсхийж, эцэг Чо Чүнг Хүн-ээс  компанийн гадаад дахь салбарыг өвлөж авахдаа өв хөрөнгийн татвар төлөөгүй хэмээн буруутгаад байна. Өв залгамжлагчдаас тодорхой хэмжээний татвар авдаг хуулийн зохицуулалт Өмнөд Солонгос улсад хэрэгждэг. Өв залгамжлах татвараас гадна 20 тэрбум воны татвараас зугтаасан гэж үзэж байгаа юм. Сөүл дэх татварын алба  гомдол гаргасны дагуу прокурорын газар түүнийг шалгаж эхэлсэн байна.

Мөн гадаад иргэдийг хууль бусаар хөлсөлдөг, компанийн ажилчдаа байнга дарамталдаг  гэсэн гомдлын дагуу  түүний эхнэр, хүүхдүүдийг мөн шалгаж байгаа ажээ.

эх сурвалж: koreatimes 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж