Н.Цээпэлдорж хууль зөрчсөн захирамж гаргажээ

Хуучирсан мэдээ: 2011.08.25-нд нийтлэгдсэн

Н.Цээпэлдорж хууль зөрчсөн захирамж гаргажээ

Сэлэнгэ аймгийн Мандал сумын засаг дарга Н.Цээдэлдорж сумынхаа малчин эмэгтэйг баривчлах захирамж гаргаж, цагдаагаар гүйцэтгүүлжээ. Уг асуудал энэ сарын 9-нд болсон байна.

Тэрбээр сумынхаа 37 га газрыг дөрвөн сая төгрөгөөр дуудлага худалдаанд оруулсан аж. Үүнийг нь тус аманд 20-иод жил нутагласан эмэгтэй Н эсэргүүцсэн тул баривчлуулах захирамж гаргасан байна. Цагдаагийнхан Н гэх эмэгтэйг “Газар эзэмших асуудал нааштай шийдэгдсэн. Та очиж уулз” хэмээн хууран мэхэлж, саатуулсан байна. Тэрбээр саатуулагдсан даруйдаа бие нь гэнэт муудаж Зүүнхараа сумын эмнэлэгт хэвтсэн байна. Гэсэн ч түүний бие сайжраагүй учир Улаанбаатар хотод иржээ. Малчин эмэгтэйн охинтой утсаар холбогдоход “Ээжийн маань бие тааруу байна. Аль эмнэлэгт хэвтэж байгааг нь хэлмээргүй байна. Олон жил  нутагласан газрынхаа төлөө явсныхаа төлөө цагдаад баривчлагдсан. Манай өмгөөлөгч Засаг дарга хүн баривчлуулах захирамж гаргах нь хууль зөрчсөн үйлдэл гэж хэлсэн” гэсэн юм.

Мандал сумын засаг дарга Цээпэлдорж нь өмнө АТГ-т гурван удаа, УМБГ-т нэг удаа шалгагдаж байсан ч хэрэг нь хэрэгсэхгүй болж байжээ.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж