Монголын оюун ухааны академи /МОУА/-ийн тамирчин ой тогтоолтын дэлхийн аварга, олон улсын их мастер Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар Гиннессийн номд албан ёсоор бүртгэгдсэн сертификатаа гардан авлаа.
БНХАУ-ын Шэнжэн хотноо болсон 100 мянган ам.долларын шагналын сантай ой тогтоолтын тэмцээнд Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар амжилттай оролцон дэлхийн рекорд амжилтыг шинэчилж, Гиннесийн номонд бичигдэхээр болсон билээ. Тодруулбал, Н.Мөнхшүр 30 минутад 5445 цифр тоог алдаагүй санаж хэлсэн бол Н.Энхшүр нэг цагт 1924 хөзөр тогтоон алдаагүй нэрлэж дэлхийн дээд амжилтуудыг тогтоож чадсан юм.
Ч.БОЛОР