БНСУ: Галын машинд зам тавьж өгөөгүй жолоочийг нэг сая воноор торгоно

Хуучирсан мэдээ: 2018.06.27-нд нийтлэгдсэн

БНСУ: Галын машинд зам тавьж өгөөгүй жолоочийг нэг сая воноор торгоно

БНСУ: Галын машинд зам тавьж өгөөгүй жолоочийг нэг сая воноор торгоно

Галын машинд зам тавьж өг

БНСУ-ын засаг захиргаа өнөөдрөөс эхлэн /2017.06.27/ гал командын машинд зам тавьж өгөөгүй ямар ч жолоочийг  нэг сая хүртэлх воноор  /896 ам.доллар/ торгохоор болжээ.  Гал түймэртэй тэмцэх газраас Галын аюулгүй байдлын тухай шинэчилсэн хуулийг баталжээ. Засгийн газраас жолоочдыг түргэний болон галын машинуудад зам тавьж өгөх талаар тусгай сургалт явуулж эхэлсэн байна. Галын машинд зам тавьж өгөөгүй тохиолдолд хоёр дугуйтай тээврийн хэрэгсэл 50.000 вон, суудлын тэрэг 70.000 вон, том оврын машин 80.000 воноор торгуулах аж. Нэг сая воны торгуулийг галын цорго, галын машин орох замыг хааж таглаж зогссон, зөвшөөрөлгүй газар машинаа байрлуулсан болон удаа дараа сануулсаар байхад зам тавьж өгөөгүй зөрчилтэй жолоочдод ногдуулах аж. Галын машин дуут дохиогоор сануулна. Сануулгыг хүлээн аваагүй машиныг камерт бичиж аван, нотолгоог үндэслэн торгуулийн хэмжээг тогтооно гэжээ. Галын цоргыг хааж, таглаж машинаа байрлуулсан тээврийн хэрэгслүүдэд хатуу арга хэмжээ авна гэж албаны хүмүүс мэдэгдсэн байна.

Өнгөрсөн жил Сөүлд хоёр ч том гал гарсан. Галын бүс рүү орох замыг машин таглаж зогссоноос болж олон арван хүн амиа алдсан юм. Үүнээс болж, гал командын ажилчид ажлаа хийхэд хүндрэлтэй байдаг гэжээ. Жечеон спорт төвд гарсан галаас болж өнгөрсөн оны арван хоёрдугаар сард 29 хүн амь үрэгдэж, 37 хүн гэмтсэн байна. Харин энэ оны эхээр Сөүлийн Мирянг эмнэлэгт гал гарч 46 хүн амь үрэгдэж 141 хүн гэмтсэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж