Их Британи улс нь Европын Холбооноос гарахаар болсон. Энэ шийдвэрийг гаргахдаа Англи улс бүх ард иргэдийнхээ санал асуулгыг авч, дийлэнх нь дэмжсэн билээ.
Энэ асуудлаар олон сарын турш Их Британийн парламент хэлэлцсэн бөгөөд өнгөрсөн Мягмар гаригт хатан хаан Элизабет Европын холбооноос гарах албан бичигт хуулийн дагуу гарын үсэг зурж, зөвшөөрчээ.
Европын холбооноос Их Британи улс 2019 оны гуравдугаар сарын 29 гэхэд гарахаар товлосон байна. Тус улс энэ асуудлаар Европын холбоотой зөвшилцөж байгаа бөгөөд олон гэрээ хэлэлцээрийг шийдэх гэнэ. Брекситын талаар яригдаж эхэлснээс хойш жил гаруй хугацаа өнгөрөхөд Их Британи улсын эдийн засгийн үзүүлэлт бүх түвшинд 2.9 хувиар буурсан гэсэн тоо судалгаа гарчээ.
Г. БАТМАНДАХ
Эх сурвалж : Ройтерс