Банкны АТМ машинууд одоо болтол Windows XP хэрэглэсээр

Хуучирсан мэдээ: 2018.06.27-нд нийтлэгдсэн

Банкны АТМ машинууд одоо болтол Windows XP хэрэглэсээр

Банкны АТМ машинууд одоо болтол Windows XP хэрэглэсээр

“Microsoft” корпорациас хөгжүүлэн гаргасан “Windows XP” үйлдлийн систем нь анх 2001 онд ашиглагдаж эхэлсэн бөгөөд 2014 оны дөрөвдүгээр сарын 8-нд уг системийг Microsoft дэмжихээ больсон.

Гэвч энэхүү системийг Энэтхэгийн банкнууд ATM машиндаа ашиглаж буй нь хэрэглэгчдийн хувийн мэдээллийг хулгайлагдах эрсдлийг бүрдүүлж байна. Тиймээс Энэтхэгийн төв банк “Windows XP” хэрэглэж байгаа ATM машинуудаа шинэчлэхийг арилжааны банкнууддаа үүрэгджээ.  Заасан хугацаанд тэдгээр ATM машинуудыг 2019 оны зургадугаар сар гэхэд бүрэн шинэчилж, Windows XP үйлдлийн системийг ашиглалтаас гаргасан байх ёстой гэсэн шаардлага тавиад байгаа юм байна.

 “Windows XP” хэрэглээнд нэвтэрснээс хойш 17 жил өнгөрөөд байна. Энэ хугацаанд компьютер, технологийн салбарт олон хөгжил дэвшилт гарч, жишээлбэл, Microsoft корпораци гэхэд “Windows 10” үйлдлийн системээ 2015 оны долдугаар сарын 29-нд хэрэглээд нэвтрүүлсэн билээ.  Уг үйлдлийн систем дээр тус компани байнга ажиллаж, шинэчилж байна.

Г. БАТМАНДАХ
Эх сурвалж : firstpost.com

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж