Олон улсын мэс засалчдын холбооны салбар Монголд байгуулагдлаа

Хуучирсан мэдээ: 2018.06.27-нд нийтлэгдсэн

Олон улсын мэс засалчдын холбооны салбар Монголд байгуулагдлаа

Олон улсын мэс засалчдын холбооны салбар Монголд байгуулагдлаа

Дэлхийн Олон улсын мэс засалчдын Азийн холбооны дарга Гуань Вэй Лүй-аар ахлуулсан баг зургадугаар сарын 21-нээс 25-ны өдөр Монголд зочилж, Олон улсын мэс заслын холбооны Монгол дахь ерөнхий холбоог байгуулах хуралд оролцлоо. Мөн Нийслэлийн Эрүүл мэндийн газар болон хэд хэдэн эмнэлэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн нэгдсэн төв зэрэгтэй танилцаж, ирээдүйн хамтын ажиллагааны эхний алхмыг тавилаа.

“Монголд Олон улсын мэс засалчдын холбооны салбарыг байгуулахад туслах болсондоо туйлын их баяртай байна. Энэхүү холбоог байгуулахын тулд жил хагасын турш бэлтгэл, холбогдох ажлыг хийсэн. Ирээдүйд Тайвань, Монголын мэс заслын салбарын харилцаа хамтын ажиллагааг улам илүү бататгана хэмээн найдаж байна” гэж Дэлхийн Олон улсын мэс засалчдын Азийн холбооны дарга Гуань хэллээ. 

Тайваниас Монгол улсад суугаа төлөөлөгч Хуан Куо Рун зочдыг хүлээн авч уулзах үеэрээ “Тайвань, Монголын эрүүл мэндийн салбар олон жилийн турш харилцаа холбоотой байсаар ирсэн төдийгүй гол төлөв эмнэлгийн мэргэжилтнийг сургалтад хамруулах, тус салбарын тоног төхөөрөмж, эм хэрэгслийг хандивлах зэргээр  хамтран ажилласаар ирсэн. Үүнээс гадна жил бүр сайн дурын эмч нарын баг Монголд тасралтгүй ирж ажиллаж байгаа нь монголчууд Тайванийн эмчилгээний чанарт итгэх итгэлцлийг  нэмэгдүүлж байна” гэлээ.

Энэ удаа Монголд зочилж байгаа баг хамт олонд Олон улсын мэс заслын холбооны Тайвань дахь холбооны ерөнхийлөгч Лин Жи Лун, Тэргүүн дэд ерөнхийлөгч Хуан Зүйнь Сюн, Пиндун Есүс Христийн эмнэлэгийн Нийгмийн эмчилгээний албаны дарга Лян Зи Ань, эмч Лян Зяа Ий болон Польш улсын Олон улсын мэс засалчдын холбооны нарийн бичгийн дарга доктор Эдита Майдри (Edyta Madry) нар оролцлоо.

А.ТУЛГА  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж