Trump Baby-г хөөргөхийн тулд 6000 хүн гарын үсэг зуржээ

Хуучирсан мэдээ: 2018.06.27-нд нийтлэгдсэн

Trump Baby-г хөөргөхийн тулд 6000 хүн гарын үсэг зуржээ

Trump Baby-г хөөргөхийн тулд 6000 хүн гарын үсэг зуржээ

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ирэх долдугаар сарын 13-нд Их Британийн нийслэл Лондон хотноо айлчлан хатан хаан Элизабеттай уулзахаар төлөвлөжээ.

Трампыг Лондонд айлчлах үеэр эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, ‘Trump Baby’ аварга том агаарын бөмбөлгийг Лондоны тэнгэрт хөөргөхийг хүссэн бүлэг хүмүүс нэгдсэн аж. Гэхдээ Лондон хотын дарга Садик Ханы эсэргүүцэлтэй тулгараад байгаа юм. Учир нь ерөнхийлөгчийн доромжилсон явдал болно гэж тэрбээр үзэж байгаа юм. Гэсэн ч  Лондоны тэнгэрт  бөмбөлөг хөөргөхийг хүссэн бүлэг нэгдэж сан байгуулан 10000 паунд цуглуулчхаад байгаа аж. Цугларсан мөнгөөр агаарт бөмбөлөг хөөргөхийн тулд усан онгоц хөлслөхөд зарцуулна гэнэ.

6 метр өндөр улбар шар өнгөтэй Trump Baby-г хөөргөж Трампыг харан инээлдэж шоолох хүмүүсийг тэр өөрийн нүдээр хараг гэх мэт сэтгэгдлүүд цахим ертөнцөд өрнөсөн аж. Учир нь Трампын цагаачлалын бодлогод уурссан иргэд ийнхүү түүнд хариу бэлэг барихаар шийджээ. Одоогоор хотын даргын зөвшөөрөл л дутуу байгаа бөгөөд 6000 гаруй гарын үсэгтэй зөвшөөрөл  хүсэх бичгийг хотын даргад өргөн барьжээ.

Трампыг Лондонд айлчлах үеэр хэд хэдэн бүлэг эсэргүүцлийн жагсаал зохион байгуулах төлөвтэй байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж