Монгол, Оросын цэрэг-техникийн хамтын ажиллагааны хамтарсан ажлын бүлгийн ээлжит тавдугаар хуралдаан энэ сарын 23-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо боллоо.
Хуралдаанд Монгол Улсын Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газар, Гадаад хэргийн яам, Сангийн яам, ОХУ-ын цэрэг-техникийн хамтын ажиллагааны холбооны албаны орлогч захирал В.К.Дзиркалн тэргүүтэй төлөөлөгчид оролцов.
Монгол, Оросын цэрэг-техникийн хамтын ажиллагааны хамтарсан ажлын бүлгийн ээлжит тавдугаар хуралдааны протоколд Ажлын бүлгийн Монголын хэсгийн дарга, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Ш.Сүхбаатар, ОХУ-ын цэрэг-техникийн хамтын ажиллагааны холбооны албаны орлогч захирал, Хамтарсан ажлын бүлгийн Оросын хэсгийн дарга В.К.Дзиркалн нар гарын үсэг зурлаа.