Ньюс хөтөч: ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2018.06.27-нд нийтлэгдсэн

Ньюс хөтөч: ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж мэдээлэл хийнэ

Ньюс хөтөч: ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж мэдээлэл хийнэ

өнөөдөр

Аргын тооллын 6 сарын 27, Буд гараг. Билгийн тооллын 14, Гар одтой, цагаан бар өдөр. Өдрийн наран 5 цаг 00 минутад мандан, 20 цаг 55 минутад жаргана.

Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, сан тавиулах, угаал үйлдэх, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, тангарагаа буцаахад сайн. Золиг гаргах, бомбын үйл, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

10:00

НИТХ-ын Тэргүүлэгчид хуралдана. Нийслэл дүүргийн 2017 оны санхүүгийн тайланд хийсэн аудитын дүн, НИТХ-ын 16р ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудал оруулах тухай зэрэг 3 асуудал хэлэлцэнэ. НЗДТГ-ын А танхимд болно.

11:00

  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж 11.00 цагт ‘Нээлттэй шүүх’ хэвлэлийн бага хурлаар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд болох уг хэвлэлийн бага хуралд нийт шүүхийн тамгын газар онлайнаар оролцоно.
  • Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс ‘Хуулийн байгууллагууд авлигачдын барьцаанд оржээ’ сэдвээр хэвлэлийн хурал хийнэ. Хурал АТГ-д болно.

12:00

  • Дефакто институтаас хийсэн ‘Улс төрийн намуудын дотоод ардчиллын индекс’ судалгааны тайланг маргааш танилцуулна. Сэтгүүлчид та бүхнийг урьж байна. Хэзээ: 2018.06.27-ны 12 цаг Хаана: Mонгол Ньюс-ийн хэвлэлийн хурлын заал
  • Эрхэм соёл урлагийн сэтгүүлчид та бүхнийг маргааш буюу 2018 оны 06-р сарын 27-ны өдрийн 12.00 цагт УДБЭТ-ийн байранд болох Ж.Пуччинийн мэндэлсний 160 жилийн ойн хүрээнд зохион байгуулах гэж буй ‘Олон улсын дуурийн өдрүүд’ арга хэмжээтэй холбогдуулан хийх ‘Хэвлэл мэдээлэл’-ийн хуралд урьж байна. Тус хуралд БНСУ-ын удирдаач, дуучид  оролцоно.

.15:00

“Азийн эрх зүйн мэдээллийн сүлжээ” /ALIN/ олон улсын байгууллагын 2018 оны удирдлагуудын ээлжит уулзалт, олон улсын эрдэм шинжилгээний хурал Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд 15.00 цагт болно. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж