Месси анхны гоолоо орууллаа

Хуучирсан мэдээ: 2018.06.27-нд нийтлэгдсэн

Месси анхны гоолоо орууллаа

Месси анхны гоолоо орууллаа

ОХУ-д болж буй 21 дэх удаагийн хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний “D” хэсэгт өрсөлдсөн Аргентиний шигшээ баг өчигдөр Нигерийг 2:1-ээр хожиж, шөвгийн 16-д шалгарлаа.

Дэлхийн шилдэг хөлбөмбөгчин шагналыг таван удаа хүртсэн алдарт тоглогч Леонел Месси тоглолтын 14 дэх минутад гоол хийсэн нь аргентинчуудад томоохон сэргэлтийг авчирсан. Энэ нь түүний энэ дэлхийн аваргын анхны гоол боллоо. Мөн Мессигийн энэ гоол 21 дэх удаагийн ДАШТ-ий 100 дахь гоолоор тэмдэглэгджээ. 

Хэсгийн эхний тоглолтод Исландтай тэнцсэн аргентинчууд шөвгийн 16-д үлдэх нь бүрхэг байсан ч гэлээ өчигдөр Леонел Месси тэргүүтэй залуус байдаг бүхнээ гаргаж, Нигерийг нь гэрт нь буцаасан. Мессигийн тоглолтыг дахин харахыг хүссэн олон сая хөгжөөн дэмжигчдийн хувьд онцгой өдөр байлаа.

2014 оны дэлхийн аваргын мөнгөн медальт Аргентиний шигшээ баг энэ удаа түрүүлэх магадлал өндөр багийн нэгээр нэрлэгдэж байсан юм. Гэхдээ хэсгээсээ гарахын тулд олон хүнд тоглолтыг хийж, эцсийн мөчид аргентинчууд үлдлээ. 

1978, 1986 оны дэлхийн аварга, 2014 оны дэлхийн аваргын мөнгөн медальт Аргентиний шигшээ баг Францтай зургадугаар сарын 30-ны өдөр Казан хотод тоглоно. Хожсон баг нь шөвгийн наймд үлдэх юм.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж