ОХУ-д болж буй 21 дэх удаагийн хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөхөд 18 хоногийн хугацаа үлдлээ. Энэ удаагийн ДАШТ-ийг NTV, MNB Үндэсний телевиз хамтран тоглолт бүрийг мэргэжлийн талбартайгаар хүргэж байгаа билээ.
NTV телевизээр хөлбөмбөг сонирхогчдын олны танил болсон Э.Балжинням, Б.Батзаяа, Л.Оюу-Од, Б.Билгүүн болон жүжигчин Д.Энхбаяр нарын тайлбарлагчид хүргэж байна. Тэгвэл Монголын Үндэсний Олон нийтийн телевизээр гарч байгаа тоглолтын тайлбар дээр Д.Нанжид, Г.Зол-Эрдэнэ нар ажиллаж байгаа. Тэдний хувьд 2014 оны ДАШТ-ийг тайлбарлаж байсан туршлагатай тайлбарлагчид юм.
Харин хөлбөмбөгийн мэргэжлийн тайлбарлагч нарын дунд жүжигчин Д.Энхбаяр багтсан нь сонирхол татсан. “ТВ-Коктейл” хамтлагийн жүжигчин, “50 саяын уналт” нэвтрүүлэгийн хөтлөгчөөр олонд танигдсан түүний хувьд яах аргагүй хөлбөмбөгийн улаан фанат аж.
Д.Энхбаяр өөрийн сонирхлоо мэргэжлийн тайлбарлагч болтлоо хөгжүүлжээ. Хойд хөршид болж буй ДАШТ-ий хэсгийн сонирхолтой тоглолтуудыг амжаад үзчихсэн. Харин өчигдрөөс эхлэн NTV телевизийн эфирт сууж үзэгчидтэйгээ өөрийн бодлоо хуваалцахаас гадна мэргэжлийн тайлбарыг хүргэхээр бэлэн болжээ.
Ч.ШАРХҮҮ
Зочин 2018-06-27 202.9.42.7
Энэ энхбаяр нэг л хүйтэн царайтай эмэгтэй хүнээр бол хэл амаа билүүлсэн хэрүүлч хүн шиг санагддагийн амьдрал дээр ямар юм болдоо. Кк
үзэгч 2018-06-27 202.21.127.169
Зарим тайлбарлагч нар гэнэт орилдог, нуршуу ярьдаг, үүнийгээ болих хэрэгтэй, Батзаяа, Нанжид нарын яриа их нуршуу юм аа
2018-06-27 124.41.67.231
сайхан тоглолт хийлээ, сайн дамжуулалт хийлээ гэх мэтээр үнэхээр болхи ярих юм. сайхан тоглолоо, сайн дамжууллаа гэдэг байгаа даа. үйл үг болгонд лт залгаад араас нь хийлээ гэхээ болимоор юм. дээр нь хэл ярианы хөгжил муутай, хэлээ хазсан эсвэл аялга оруулж ярьдаг хүмүүсийг нэвтрүүлэг хөтлүүлэхгүй байсан нь дээр байна шүү
Зочин 2018-06-27 202.9.42.250
Талбай дээр болж байгаа юмаа аятайхан тайлбарлахгүй энд тэндээс уншсан барьсан, сонссон дуулсан юмаа хамж чимж чалчиж байснаа аль нэг тал нь гоол хийхээр Монголын баг дэлхийн аварга болчихов уг гэмээр нээх том дуугаар орилолдохоо больчихвол яасын. Ялангуяа тэр Балжинням гэж мэдрэл муутай гар.
Зочин 2018-06-27 103.10.22.24
эд нар чинь ч бас сэтгэл нь хөдөлж байгаа болохоор аргагүй тэгээд ч нэг мэдээ уншиж байгаа юм шиг тайлбартай тоглолт ямарч кайфгүй шд яг энэ үед монголд хөлбөмбөгийг жинхэнэ утгаар нь ойлгож үздэг хүн олон болоход балжиннямын оруулсан гавъяа их шүү өөрт чинь хэцүү байгаа бол зурагтыхаа дууг хаагаад үзэж болдоггүй юмуу
AA 2018-06-27 202.21.114.74
Тэр шоу энэ тэрээ тайлбарламаар байгаамдаа. Хөлбөмбөгийн тоглолтыг бол гунигын болгож байна лээ.
Зочин 2018-06-27 202.70.38.18
За яахав дээ, хөлбөмбөгийн тайлбар хөгжиж л байна ш дээ. Энхбаяр дажгүй шүү.
Зочин 2018-06-27 103.57.92.123
MIYEGIIN DUU
Спартак 2018-06-27 202.72.245.122
Манай тайлбарлагчил үнэхээр мэргэжлийн ур чадваргүй, тоглолтын агуулгыг бүрэн ойлгохгүй, их хийсвэр байдлаар ямар ч дүн шинжилгээ анализгүйгээр тайлбарлаж байна. Үндсэндээ өөрсдийн үзэл бодлоо үзэгчдэд тулгаж, хэт нэг талыг барьсан тайлбар хийж байна. Үнэндээ гологдож байна. Ядаж оросын коментаторуудаас суралцаач. Зүгээр л дилетантууд ичмээр
Зочин 2018-06-27 64.119.19.223
Gool orohoor haviin untaj baisan hamag hun baitugai uzej baisan humuus tsochihoor orilohoo bolimoor yumaa. Yadaj miceesee jaahan zaitai orilmoor yum. Duunii injeneruud n yu hiideg yum bol
Зочин 2018-06-27 103.229.122.36
Хаха
Зочин 2018-06-27 103.10.22.24
зурагтныхаа дууг багасгаач