ОХУ-д болж буй 21 дэх удаагийн хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөхөд 18 хоногийн хугацаа үлдлээ. Энэ удаагийн ДАШТ-ийг NTV, MNB Үндэсний телевиз хамтран тоглолт бүрийг мэргэжлийн талбартайгаар хүргэж байгаа билээ.
NTV телевизээр хөлбөмбөг сонирхогчдын олны танил болсон Э.Балжинням, Б.Батзаяа, Л.Оюу-Од, Б.Билгүүн болон жүжигчин Д.Энхбаяр нарын тайлбарлагчид хүргэж байна. Тэгвэл Монголын Үндэсний Олон нийтийн телевизээр гарч байгаа тоглолтын тайлбар дээр Д.Нанжид, Г.Зол-Эрдэнэ нар ажиллаж байгаа. Тэдний хувьд 2014 оны ДАШТ-ийг тайлбарлаж байсан туршлагатай тайлбарлагчид юм.
Харин хөлбөмбөгийн мэргэжлийн тайлбарлагч нарын дунд жүжигчин Д.Энхбаяр багтсан нь сонирхол татсан. “ТВ-Коктейл” хамтлагийн жүжигчин, “50 саяын уналт” нэвтрүүлэгийн хөтлөгчөөр олонд танигдсан түүний хувьд яах аргагүй хөлбөмбөгийн улаан фанат аж.
Д.Энхбаяр өөрийн сонирхлоо мэргэжлийн тайлбарлагч болтлоо хөгжүүлжээ. Хойд хөршид болж буй ДАШТ-ий хэсгийн сонирхолтой тоглолтуудыг амжаад үзчихсэн. Харин өчигдрөөс эхлэн NTV телевизийн эфирт сууж үзэгчидтэйгээ өөрийн бодлоо хуваалцахаас гадна мэргэжлийн тайлбарыг хүргэхээр бэлэн болжээ.
Ч.ШАРХҮҮ
Холбоотой мэдээ