Франц, Дани хэсгээсээ шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2018.06.27-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөг ДАШТ-2018

Франц, Дани хэсгээсээ шалгарлаа

Франц, Дани хэсгээсээ шалгарлаа

ОХУ-д болж буй хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр 13 дахь өдрийн тоглолтууд үргэлжлэн явагдаж байна. Хэсгийн сүүлийн гурав дахь тоглолтууд болж шөвгийн 16-д өрсөлдөх багууд эхнээсээ тодорч эхэлээ.

Өнөөдөр “C”, “D” хэсгийн тоглолтууд болж, хасагдах шатанд өрсөлдөх дөрвөн багийн нэрс тодорно. Энэ цагт С хэсгээс Франц, Дани шалгарч шөвгийн 16-д өрсөлдөх эрхээ авлаа.

Москва хотын “Лужники” цэнгэлдэх хүрээлэнд Дани, Францын тоглолт болж, 0:0 тэнцээгээр өндөрлөлөө. Ингэснээр Франц 7 оноотой болж хэсгээ тэргүүлсэн бол Дани 5 оноогоор удаалав. Энэ хэсгийн Австрали, Перугийн тоглолт Сочи хотод боллоо. Хэсгийн гуравт бичигдэж байсан Австралид хоёрт бичигдэж цааш өрсөлдөхийн тулд Перуг хожих даалгавартай байсан юм. Тэгвэл хоёр хожигдолтой болж, нэгэнт гэртээ харих болсон Өмнөд Америкийн Перу өрсөлдөгчөө 2:0-оор хожиж, энэ дэлхийн аваргын анхны оноо, анхны хожлоо авлаа. Харин олон тооны зөрүүтэй Перуг хожихыг хүссэн австраличууд нэг ч гоол хийж чадалгүй хэсгийн сүүл мушгилаа.

С хэсгээс Франц, Данийн шигшээ баг шөвгийн 16-д үлдлээ.

Өнөө шөнө биднийг D хэсгийн сонирхолтой хоёр тоглолт хүлээж байна. Хорватын шигшээ баг хоёр хожилтойгоор 6 оноотой болж, цааш өрсөлдөх эрхтэй болсон бол Нигери 3, Исланд, Аргентин тус бүр 1 оноотой болсон.

Нигер Аргентинийг хожиж, цааш өрсөлдөх эрхээ авах уу, эсвэл Исланд Хорватыг хожвол яах бол гэсэн олон хувилбар биднийг хүлээж байна.  

 

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж