Япон улс хоёр жилийн дараа болох Токиогийн олимпыг дахин сэргээгдэх эрчим хүчээр хангахыг зорьж байна.
Олимп болох цэнгэлдэх хүрээлэнгүүдийг нар болон салхинаас эх үүсвэртэй эрчим хүчээр хангаснаар агаарын бохирдлыг бууруулахад бодитой хувь нэмэр оруулах болно” гэж Токиогийн Олимпыг зохион байгуулах хорооноос мэдэгджээ.
Мөн сэргээгдэх эрчим хүчийг тамирчдын хотхон, сэтгүүлчид ажиллах хэвлэл мэдээллийн төв, олон улсад эфир дамжуулах төвүүдэд ашиглахаар зорьж байна.
Токиогийн олимпыг зохион байгуулах хороо энэ зорилтоо ажил хэрэг болгохын тулд нарны эрчим хүчийг үр ашигтайгаар хэрэглэхээр төлөвлөж байгаа ажээ.
Дашрамд сонирхуулахад, тус хороо нь дахин ашиглагдах эд зүйлсийг олимпийн үеэр хэрэглэхэд анхаарал хандуулан ажиллаж байна. Энэ нь эдийн засгийн хэмнэлт авчирхаас гадна байгаль орчинд ээлтэй аж.
Эх сурвалж : thejapantimes
Г. Батмандах