Аялал жуулчлалын салбар эдийн засагт асар их нөлөөлдөг

Хуучирсан мэдээ: 2018.06.26-нд нийтлэгдсэн

Аялал жуулчлалын салбар эдийн засагт асар их нөлөөлдөг

Аялал жуулчлалын салбар эдийн засагт асар их нөлөөлдөг

Аялал жуулчлалын салбар нь тухайн улс орны эдийн засгийн хөгжилд гол нөлөө үзүүлж байдаг. 2016 онд, дэлхийн улс орнууд аялал жуулчлалын салбараас  2.3 их наяд доллар олсон ба 109 сая ажлын байр бий болсон гэсэн судалгаа бий. Шууд бусаар дэлхийн эдийн засагт 7.6 их наяд доллар, 292 сая ажлын байр бий болсон байна. Үүнээс харахад дэлхийн нийт хүн амын аравны нэг нь аялал жуулчлалтай ямар нэгэн байдлаар холбогддог гэсэн үг.  Өөрөөр хэлбэл, нхүн амын 76.8 хувь нь амарч зугаалах зорилгоор, 23.2 хувь нь бизнес аяллын зорилгоор  явсан байна.

Аялал жуулчлалын судалгаагаар ирэх арван жилийн хугацаанд жил бүр дунджаар 3.9 хувиар өсөх хандлагатай байгаа аж. Европ, Америк, Ази номхон далайн орнуудын аялал жуулчлалаас жилд олдог мөнгө хоорондоо ойролцоо авч ирээдүйд азийн орнуудын аялал жуулчлалын салбар маш хурдацтай өсөх хандлагатай  байгаа аж. Зүүн Азийн орнууд Сингапур, Малайз, Тайланд, Индонез зэрэг зүүн азийн улс орнууд байхаас гадна өмнөд ази, зүүн хойд азийн орнууд  4-7 хувиар өсөх хандлагатай байна.  

Ирэх 10 жилд аялал жуулчлалын салбар өсөх хандлагатай бүсүүд 

2017 оны судалгаагаар Хонгконг 26 сая жуулчин хүлээн авсан, дэлхийд тэргүүлжээ. Харин 21 сая жуулчин хүлээн авсан Бангкок удаалсан байна. Харин Лондон хот өнгөрсөн жил 19.8 сая жуулчин хүлээн авчээ. Сөүлд өнгөрсөн жил 7.6 сая жуулчин аялжээ. Аялахад хамгийн тохиромжтой 100 шилдэг орны 47 нь азийн орнууд багтаж байгаа юм. Сүүлийн жилүүдэд Азийн улс орнуудын аялал жуулчлал хурдацтай хөгжиж байгааг ажиглагчид хэлж байна. Цаашид ч өсөх хандлагатай байгаа юм.

Орчин үед аялал жуулчлалын хөгжилд хамгийн чухал нөлөөг үзүүлж буй зүйл бол техник технологи. Бүх хүн гар утастай түүгээрээ бүхий л захиалга, газрын зураг, хаана ямар үйл ажиллагаа болж байгааг хайж мэдэх боломж бүрдсэн. Тухайн орны аялал жуулчлалын салбар энэ нь чухал нөлөөг үзүүлж байгаа юм.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж