БНСУ-ын Кёнгбук аймгийн нутаг дэвсгэрт хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан, 30 орчим насны хоёр монгол залуу усанд живж амь насаа алдсан хэрэг өнгөрөгч долоо хоногт гарчээ.
Эх сурвалжийн мэдээлснээр залуус согтуу байжээ. Тухайлбал, хоёр Монгол залуу сэрүүцэхээр гол дээр очихдоо согтууруулах ундаа хэрэглэсэн байсан гэнэ. Тэднийг голд сэлэхээр ороод алга болсон даруй аврах баг очсон ч гурван цаг гаруй эрэн хайсны эцэст цогцсыг олсон байна. Амиа алдсан монгол залуусын цогцсонд шинжилгээ хийхэд цусан дахь согтууруулах ундааны хэмжээ 0.106 хувьтай гарчээ.
Э.Ариун