Хүүхдийн аюулгүй байдлын асуудлаар Ерөнхий сайдад албан тоот хүргүүлнэ

Хуучирсан мэдээ: 2018.06.26-нд нийтлэгдсэн

Хүүхдийн аюулгүй байдлын асуудлаар Ерөнхий сайдад албан тоот хүргүүлнэ

Хүүхдийн аюулгүй байдлын асуудлаар Ерөнхий сайдад албан тоот хүргүүлнэ

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг хүүхэд хамгаалал, хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах чиглэлээр УИХ-ын түвшинд авч хэлэлцэх ёстой. Долоо хоногт хоёр хүүхэд гэнэтийн ослоор нас барж байгаа нь нөхцөл байдал ямар байгааг харуулж байна. Тиймээс энэ асуудлыг УИХ-ын түвшинд авч хэлэлцэх ёстой гэсэн горимын санал гаргасан юм.

Харин тус байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг “Хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргыг дуудаж уулзсан. Нөхцөл байдлын талаар мэдээлэл авч, Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд албан тоот хүргүүлэхээр болсон” гэж тодотгов.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж