УИХ-аар Тавантолгой төслийг хэлэлцэхээр болсон. Засгийн газраас өргөн барьсан Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах хувилбар улс төр, эдийн засгийн хүрээнийхний сонирхлыг ид татаж байна.
Д.Сумъяабазар
Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд
Тавантолгойн нүүрсний 30 хувийг олон улсын хөрөнгийн зах зээлд гаргахаар төлөвлөсөн. Гадны хөрөнгийн зах зээлээс босгосон хөрөнгөөр эхний ээлжинд Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг санхүүжүүлнэ. 30 сая тонн хүртэлх баяжуулсан нүүрсийг олон улсын зах зээл дээр зарж борлуулсан санхүүжилтээрээ нэн түрүүнд баяжуулах үйлдвэрийг ашиглалтад оруулахыг зорьж байна. Тавантолгой төсөл хэрэгжсэнээр жилд 2.8 тэрбум ам.долларын экспортын орлого орж ирнэ. 5400 орчим ажлын байр бий болно гэсэн эхний тооцоо судалгаа гарсан. Хонгконг, Шанхай, Нью-Йоркийн хөрөнгийн биржийг судалж байгаа.
Т.Аюурсайхан
УИХ-ын гишүүн
Энэ төслийг би дэмжихгүй байна. Чалкогийн хувьд нүүрсийг 70 ам.доллараар тонн тутамдаа гэрээ хийгээд явж байсан. Өнөөдрийн нөхцөл байдлаар бодоход IPO-г гаргахад 60-65 тэрбум ам.долларыг босгож болохоор байгаа. Арга ядахад 5.4 тэрбум тонн нүүрсний 30 хувиар бодоход 15 тэрбум ам.долларыг гаргах боломжтой байгаа. Нэг тонн нүүрсийг 1-4 доллараар үнэлээд байх шиг байна. Энэ 30 хувиа тавьж туугаад алдчихвал хэн хариуцлага хүлээх вэ. Төмөр зам, авто зам тавихын тулд 30 хувиа хямдхан өгөх ёстой юу. Төрд итгэх итгэл IPO гаргаснаар нэмэгдэнэ гэнэ. Миний бодлоор улам устах аюул явж байна. |
Холбоотой мэдээ