Эльбрусийн оргилд симфони тоглоно

Хуучирсан мэдээ: 2018.06.26-нд нийтлэгдсэн

Эльбрусийн оргилд симфони тоглоно

Эльбрусийн оргилд симфони тоглоно

ОХУ-ын Саратов хотын Консерваторийн оркестр 3847 метрийн өндөрт Эльбрусийн оргилд симфони тоглохоор зэхэж буйг РИА Новости мэдээллээ.

Оркестр Кабардино-Балкариин Нальчик хотын уугуул, хөгжмийн зохиолч Ахмат Малкондуевын “Минги-Тау” симфонийг тоглох юм.

Тоглолтыг долдугаар сарын 7-нд хийхээр товложээ.

Кавказын Карачаево-балкарийн уламжлалт аялгуунд суурилсан “Минги-тау” симфони дөрвөн хэсэгтэй. Симфонид Эльбрусын сүрлэг уулс, энэ гайхамшиг уулын бэлд оршин суух ард иргэдийн сүр хүчийг илэрхийлжээ.

Хөгжмийн зохиолч Ахмат Малкондуев өөрөө симфонио удирдана хэмээн Саратовын Консерватори мэдээлж байна.

Эльбрус бол Кавказын уулсын ноён оргил юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж