ОХУ-ын агаарын тээвэрлэгч “Аэрофлот”компани 2020 оноос шинэ МС-21 паркаа шинэчлэх гэж байгаа юм. Эдгээр шинэ онгоц нь утасгүй интернэтийн үйлчилгээтэй байх ажээ. Энэ тухай мэдээллийг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралдаа зориулан бэлтгэсэн тайланд дурджээ.
МС-21 онгоцуудыг холын нислэгт ашиглах юм.
Эдгээр онгоцыг уг онгоцыг үйлдвэрлэгч “Иркут” корпорациас худалдан авах бөгөөд утасгүй интернэт үйлчилгээ нэвтрүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмжийг суурилуулах захиалгыг өгсөн ажээ.
“Аэрофлот” компани “Ростех” корпорацийн бүрэлдэхүүнд байдаг “Авиакапитал-Сервис” компанитай 50 ширхэг МС-21 онгоц худалдан авах гэрээг энэ 2018 оны наймдугаар сард хийсэн. 2026 он гэхэд сүүлийн онгоцуудыг нийлүүлж дуусах юм.
Эх сурвалж: РИА НОВОСТИ