Төгсөлтийн баярын дундаж зардал 7600 рубль байжээ

Хуучирсан мэдээ: 2018.06.26-нд нийтлэгдсэн

Төгсөлтийн баярын дундаж зардал 7600 рубль байжээ

Төгсөлтийн баярын дундаж зардал 7600 рубль байжээ

Дунд сургууль төгсөж байгаа хүүхэдтэй гэр бүл төгсөлтийн баярт зориулж дунджаар 7600 рубль зарцуулсан байна хэмээн Москва мужийн Хэрэглэгчийн зах зээл, үйлчилгээний яамны хэвлэлийн алба мэдээллээ. Энэ үнэд гоёлын даашинз, хослол, үс засалт, будалт зэрэг гоо сайхны үйлчилгээний зардал, мөн баяр тэмдэглэх баар рестораны үнэ багтсаныг оноцлсон байна.

Охидуудын гоёлын даашинзыг дунджаар 2500 рублиэр, хөвгүүдийн хослолыг 3100 рублиэр, гоёлын гутлыг 2500 орчим рублиэр худалдан авсан хэмээн тооцоолжээ.

Харин охидуудын хувьд нэмэлт зардал гаргасан нь гоо сайхны үйлчилгээ юм. Салоны зэрэглэлээс хамаарч үнэ янз бүр байгаа бөгөөд хамгийн хямд нь 600 рубль, үнэтэй 3000 рубль юм. Гэхдээ төгсөлтийн баярын улирлыг тохиолдуулан салонууд үйлчилгээндээ хямдрал зарласан байсныг дурджээ.

Харин баар, ресторанууд багц үнийг санал болгосон бөгөөд нэг хүний 1500 рублийн багцад халуун, хүйтэн зууш, хоёрдугаар хоол, амттан, ундаа багтсан байна.

Сүүлийн жилүүдэд гоёлын хувцасны түрээсийн үйлчилгээ дэлгэрч, төгсөлтийн баяраа тэмдэглэж байгаа хүүхдүүд үйлчлүүлэх сонирхолтой болсон байна. Түрээсийн үнэ 1500 орчим рубль байжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж