“Ховд” клуб дээд лигийн клуб "Арвис"-ыг буулган авлаа

Хуучирсан мэдээ: 2018.06.26-нд нийтлэгдсэн

“Ховд” клуб дээд лигийн клуб "Арвис"-ыг буулган авлаа

“Ховд” клуб дээд лигийн клуб "Арвис"-ыг буулган авлаа

Монголын Хөлбөмбөгийн Холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг “МХБХ-ны цом”-ын хоёрдугаар шатны найман тоглолт өнгөрсөн гурав хоногт боллоо.

Энэ жил “МХБХ-ны цом”-ын ивээн тэтгэгчээр Япон улсын “Dentsu” компани ажиллаж байгааг дуулгахад таатай байна.

Тус найман тоглолтын долоод нь “Мазала” үндэсний дээд лигийн багууд, нэгдүгээр лигийн багуудтай учраа таараад байсан юм. Дээд лигийн багуудаас “Сэлэнгэпресс”, “Жипро” багууд байв.

Монголын тэмүүлэл 0:8 Дэрэн

Сэлэнгэпресс 2:0 Жипро

Атлетик 220 17:0 Шарын гол

Хангарьд 6:0 Соёмбын барсууд

Хаан хүнс титэм 0:6 Улаанбаатар сити

Унаганууд 8:0 Хүрээ хөвгүүд

Эрчим 14:00 Сумида

Арвис 4/2:2/5 Ховд

Найман тоглолтод нийт 65 гоол ороход “Мазала” нэгдүгээр лигийн “Ховд” клуб л дээд лигийн “Арвис” багийн хаалганд гоол оруулж, торгуулийн цохилтоос буулган авав. УАШТ-ээс нэгдүгээр лигт орсон “Ховд” клуб “Арвис”-т хожигдож яваад, үндсэн цагт 2:2-оор тэнцэн, торгуулийн цохилтоос хожсон юм.

Хараацай – Андууд сити

Өнөөдөр 19:00 цагаас “Хараацай”, “Андууд сити” багууд МХБХ-ны цомын хоёрдугаар шатны сүүлийн тоглолтыг хийнэ. Тус тоглолтыг та бүхэн mycujoo.tv-ээр, 20:00 цагаас болох 3-р шатны сугалааны үйл ажиллагааг MFF competition department фэйсбүүк хуудсаар шууд хүлээн авч үзнэ үү.

МХБХ-ны цомын 2-р шатны сугалаанд оролцох багууд:

1. ДМЮ
2. Атлетик 220
3. Хангарьд
4. Хан-Уул
5. Nomadic hunters fc
6. Ховд клуб
7. Вестерн
8. Эф Си Улаанбаатар
9. Хоромхон
10. Улаанбаатарын Мазаалайнууд
11. Унаганууд
12. Улаанбаатар сити
13. Дэрэн
14. Эрчим
15. Сэлэнгэпресс
16. Хараацай – Андууд сити ? /хожсон нь/

Эх сурвалж: МХБХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж