“Дэрэн”-ийн эмэгтэйчүүдийн баг анх удаа лигтээ түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2018.06.26-нд нийтлэгдсэн

“Дэрэн”-ийн эмэгтэйчүүдийн баг анх удаа лигтээ түрүүллээ

“Дэрэн”-ийн эмэгтэйчүүдийн баг анх удаа лигтээ түрүүллээ

Монголын Хөлбөмбөгийн Холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Эмэгтэйчүүдийн лиг”-т “Дэрэн” клубийн эмэгтэйчүүдийн баг анх удаа аваргаллаа.

“Дэрэн” лигийн сүүлийн тоглолтоо хоёр жил дараалан түрүүлээд байсан “Арвис”-тай хийж 1:0-ээр хожсоноор, аваргын цом өргөх эрхтэй болсон юм. Мөнгөн медалийг “Арвис” хүртсэн бол “Эмэгтэйчүүдийн лиг”-ийн анхны аварга “ХАД” хүрэл медалийг энгэртээ гялалзуулсан билээ.

Зөвхөн эхний гурван байр бус лигт оролцсон долоон баг тус бүр мөнгөн шагнал хүртэв.

  1. Дэрэн
  2. Арвис
  3. ХАД
  4. Хан-Уул
  5. Монголын тэмүүлэл
  6. Шинэ Яармаг
  7. Хоромхон

Медаль, мөнгөн шагналуудаас гадна ногоон талбайн чимэг болсон эрхэмсэг бүсгүйчүүд, эмэгтэй хөлбөмбөгчиддөө гал улаан сарнай бэлэглэлээ. Мөн “Эмэгтэйчүүдийн лиг”-ийн хаалтад зориулан “Консонанс” хамтлаг ая дууны мэндчилгээ дэвшүүлэв.

Тэмцээний шилдэг тоглогчдоор:

С.Халиун шилдэг хаалгач Арвис

О.Цасан-Охин шилдэг хамгаалагч Дэрэн

Н.Намуун шилдэг хагас хамгаалагч ХАД

О.Сарангарав шилдэг довтлогч Хан-Уул 13 гоол нар тус тус тодорлоо.

Дээрх шилдэг баг, тамирчид “Эмэгтэйчүүдийн лиг”-т өрсөлдөгчийн дүрээр бие биенийхээ эсрэг тоглосон бол тун удахгүй нэг баг болж эх орныхоо төлөө зүтгэх болно. Тодруулбал ирэх 9, 10-р сард Монголын эмэгтэйчүүдийн шигшээ баг зүүн АШТ-ий тэмцээн, 16, 19 хүртэлх насны охидын шигшээ багууд Азийн АШТ-ий урьдчилсан шатанд хүч үзэх билээ.

Монголын эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн түүхийг бичиж яваа бүх хөлбөмбөгчид, багш дасгалжуулагчид, хөгжөөн дэмжигчиддээ амжилт хүсье.

Эх сурвалж: МХБХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж