Эрэгтэй бөхчүүд Хөлөнбуйраас есөн медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2018.06.26-нд нийтлэгдсэн

Эрэгтэй бөхчүүд Хөлөнбуйраас есөн медаль хүртлээ

Эрэгтэй бөхчүүд Хөлөнбуйраас есөн медаль хүртлээ

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн “Баргын цом” олон улсын тэмцээн өчигдөр (VI.25) БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйрын Хайлаар хотод боллоо. Монгол, БНХАУ, БНАСАУ, ОХУ гэсэн дөрвөн орны 200 гаруй тамирчин өрсөлдөв. Эхний өдөр эрэгтэйчүүдийн жингийн барилдаан болоход манай бөхчүүд хоёр алт, гурван мөнгө, дөрвөн хүрэл, нийт есөн медаль хүртлээ. Тодруулбал, 74 кг-ын жинд “Хангарьд” клубийн тамирчин ОУХМ З.Сумъяабазар, 97 кг-д “Аваргууд” академийн тамирчин, спортын мастер Б.Намхай алт, 65 кг-д “Арслан” клубийн тамирчин, спортын мастер Х.Хишигбат, 74 кг-д “Арслан” клубийн тамирчин, спортын мастер Д.Хатанбаатар, 86 кг-д “Аврагч” спорт хорооны тамирчин, спортын мастер Д.Төгс-Эрдэнэ мөнгө, 57 кг-д “Арслан” клубийн тамирчин, ОУХМ З.Занабазар, 65 кг-д “Аврагч” спорт хорооны тамирчин, МУГТ Б.Номин, 74 кг-д “Хасу-Мегастарс” клубийн тамирчин, спортын мастер Б.Цогтгэрэл, 125 кг-д “Цастын барс” клубийн тамирчин, спортын мастер Б.Гончигтавхай нар хүрэл медалийн эзэн болов. Өнөөдөр эмэгтэйчүүдийн жингийн барилдаан болно.

Эх сурвалж: Монголын чөлөөт бөхийн холбоо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж