29 компанийн 11,463,568 хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2018.06.26-нд нийтлэгдсэн

29 компанийн 11,463,568 хувьцаа арилжжээ

29 компанийн 11,463,568 хувьцаа арилжжээ

2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр I, II, III ангиллын 29 хувьцаат компанийн 11,463,568 ширхэг хувьцаа арилжигдсанаас 6 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 13 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 10 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс ‘Адуунчулуун’ (ADU+4.55%) болон ‘Э-Транс Ложистикс’ (ETR+3.03%) компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол ‘Бэрх Уул’ (BEU-14.12%) болон ‘Агротекимпекс’ (ATI-13.10%) компаниудын хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 228 ширхэг үнэт цаас 22,800,000 төгрөгөөр арилжаалагдлаа.

Энэ өдөр ‘TOP 20’ индекс 19516.4 нэгж болж 0.25 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,427,854,736,138 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж