Шинмоедаке галт уул нь Токиогоос 985 км зайтай Кюүшу арал дээр оршдог байна. Өнгөрсөн гуравдугаар сард уг галт уул дэлбэрч байсан боловч дэлбэрэлт нь төдийлөн хүчтэй байгаагүй юм. Харин энэ удаагийн дэлбэрэлтээс болж 1100 метрийн өндөрт чулуу шидэгдсэн гэж мэргэжилтнүүд тодорхойлжээ.
Япон улсад 110 идэвхтэй галт уул байдгаас 47 галт уулыг байнга хянадаг аж. 2014 онд Онтаке галт уул дэлбэрэхэд 63 хүн амь үрэгдсэн юм. Өнгөрсөн долоо хоногийн Даваа гаригт 6.1 баллын газар хөдлөлт Японы Осака хотод тохиож таван хүний амь үрэгдэж, олон хүн бэртэж гэмтсэн байна.
Эх сурвалж: www.reuters.com
Г. Батмандах