Шувууг өндгөө дарж дуустал тоглолт хойшилж магадгүй

Хуучирсан мэдээ: 2018.06.26-нд нийтлэгдсэн

Шувууг өндгөө дарж дуустал тоглолт хойшилж магадгүй

Шувууг өндгөө дарж дуустал тоглолт хойшилж магадгүй

“Bluesfest” томоохон хөгжмийн фестивал жил болгоны долдугаар сард Канад улсын нийслэл Оттавад зохион байгуулагддаг. Уг наадамд дэлхийд алдартай хамтлаг, дуучид хүрэлцэн ирж ая дуугаа өргөдөг байна. Гэвч энэ жилийн наадам өндгөө дарж байгаа шувуунаас болж, завсарлаж магадгүй болжээ.

Фестивалийг зохион байгуулагчид наадмын гол тайзыг засаж байхдаа ус гатлагч шувуун овгийн “Charadriidae” төрлийн “Killdeer” нэршилтэй ховор шувуу үүрээ зассан байхыг мэджээ.  Уг шувуу нь дэлхийд  нэн ховордож, устахын аюулд хүрсэн Канад улсын байгаль хамгааллын хуулиар хамгаалагдсан байдаг аж.

“Өндгийг үүрнээс хэдхэн метр холдуулахад л тэд голдог” хэмээн Карлетон их сургуулийн байгаль судлаач Микаел Рунтз хэлжээ. “Killdeer” шувуу 24-28 хоногийн хугацаатайгаар өндгөө дардаг. Ангаахай болсноосоо хойш төд удалгүй нисэж сурдаг байна.

“Энэ бол бидний урьд өмнө тулгарч байсан асуудлуудаас хамгийн ярвигтай нь” гэж Bluesfest хөгжмийн наадмыг зохион байгуулагч Марк Монахан ярьжээ. Фестивал, ирэх долдугаар сарын 5-нд товлогдсон байгаа юм.

Тэд одоогийн байдлаар үүрээ зассан Killdeer шувууны ойр орчмыг хамгаалалтад авсан байгаа бөгөөд холбогдох байгаль хамгааллын газраас үүрийг дахин байршуулах зөвшөөрөл хүлээж байна.

Эх сурвалж: CNN

Г. Батмандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж