Нийслэлийн цагдаагийн газраас өчигдөр шөнө олны нэрлэж заншсанаар Хөдөө аж ахуйн яамны автобусны буудлын эргэн тойронд гэнэтийн шалгалт хийхэд 17-23 насны 11 эмэгтэй биеэ үнэлж байгаад баригджээ. Биеэ үнэлэх нэг хоногийн ханш 80-200 мянган төгрөгийн хооронд байдаг аж. Тэд ‘Мөнгө хэрэгтэй, хүүхдээ тэжээх шаардлагатай, мөн Приус-20 маркийн машин авсан, машины лизингээ төлөх шаардлагатай болоод биеэ үнэлсэн’ гэсэн мэдүүлэг өгчээ.
Зөрчлийн хуулиар биеэ үнэлсэн бол 50,000 төгрөгөөр торгодог байна. Ийм төрлийн зөрчлийг цагдаагийн байгууллага цаг тухай бүрд нь илрүүлдэг боловч хуулийн дээрх заалтаас болоод хатуухан арга хэмжээ авч чаддаггүй аж.
Н.ГАН