Хэт ухаалаг, хэт амжилттай Монгол бүсгүйчүүдийн зовлон

Хуучирсан мэдээ: 2018.06.26-нд нийтлэгдсэн

Хэт ухаалаг, хэт амжилттай Монгол бүсгүйчүүдийн зовлон

Хэт ухаалаг, хэт амжилттай Монгол бүсгүйчүүдийн зовлон

The Guardian сэтгүүлд Монголын нийгэмд хүйсийн тэгш бус харилцаа бий болж, түүнээс үүдэн хэт өндөр боловсролтой эмэгтэйчүүдэд шаардлагад нь нийцэх нөхөр олддоггүй бэрхшээл тулгарах болсон тухай нийтлэгджээ.

Улаанбаатар хотын төвд байрлах UB Comedy клубт цэвэрхэн хувцасласан, ухаалаг харагдах эмэгтэйчүүд цугласан байх ажээ. Тэд саяхан ажлаа тарсан бололтой алжаал ядаргаагаа инээд хөөрөөр тайлахаар ирсэн нь энэ.

Тайзан дээр хошигнох залуу  “Манай бүсгүйчүүд үзэсгэлэнтэй. Тэдэнтэй найзлах сайхан… Гэхдээ тэд заримдаа галзуу юм шиг аашилдаг” гэхэд тэнд сууж байсан зарим залуучууд инээд алдсан боловч нам гүм байлаа.

Уг шоуг хоёр найзын хамтаар үзэж байсан сэтгүүлч бүсгүй “Паб, клуб хаана ч ямар ч газар эмэгтэйчүүд давамгайлсан байдаг” гэж хэллээ.

Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Монголын гэр бүл охиддоо дээд боловсрол олгоход илүүтэй анхаарч, Улаанбаатар хот руу сургуульд явуулжээ.  Эцэг эхчүүд нас өтөлсөн хойно охид нь тэднийг халамжлана хэмээн боддог.  Харин бүсгүйчүүд сурч боловсрох ёстой харин мал маллах нь зөвхөн эрчүүдийн хийх ажил хэмээн үзсэнээс Монголд өнөөдөр эмэгтэйчүүд нь илүү өндөр боловсролтой болж, жендерийн эрх тэгш байдал гажууджээ. Эмэгтэйчүүд нь мөн эрэгтэйчүүдийг бодвол бүтэн арван жилээр илүү урт насалдаг байна.

Дээд боловсрол эзэмшсэн Монголын бүсгүйчүүдэд тулгамддаг асуудлын нэг нь гэр бүл болжээ.  

Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар Улаанбаатар хотод гэрлэлтийн үзүүлэлт 2007 онд 1000 иргэн тутамд 22.9 хувь байсан бол 2016 онд 8.9 хувь болтлоо буурчээ. Улаанбаатар хотод оршин сууж байгаа бүсгүйчүүд сэтгэлд таарч тохирох хамтрагч олдохгүй байна гэж үздэг аж. Гурван сая хүн амтай улсын тал нь Улаанбаатар хотод амьдардгаас эмэгтэйчүүд нь эрэгтэйчүүдээсээ 60000 тоогоор давамгайлдаг. Ажил болон сургууль дээр ч хүйсийн энэхүү давамгайлал ажиглагддаг.

Мөн нийгэм болон ойр орчныхноос эмэгтэйчүүдэд дарамт шахалт их ирдэг аж. Тэр дундаа залуу охидыг амжилттай бай гэж шаарддаг ч амжилт гаргасан хойно нь тэдэнд гэр бүл болох эрэгтэй олддоггүй” гэжээ.  

“Нийгэм, гэрлэ гэж дарамталдаг даанч сэтгэлд таарах хамтрагч олддоггүй” гэж Алтангэрэл овогтой Алимаа гэгч бүсгүй хэлжээ.

Цогтбал овогтой Мандухай нэртэй бүсгүй бизнес эрхлэгч бөгөөд тэрбээр АНУ-д магистрын зэрэг хамгаалж байхдаа зөөгчөөр Тайланд ресторанд ажиллаж, дараагаар нь түүнийгээ худалдан авч Сүши ресторан болгосон нь үр ашигтай байжээ.  Тэрбээр “Би, эрэгтэйчүүдийн санааг сорих үед намайг ялгаварладгийг би мэдэрдэг” хэмээн өгүүлсэн байна.

Дэлхийн банкнаас гаргасан судалгаагаар Монголын 20 насандаа яваа залуучууд эмэгтэйчүүдийг өөрсдөөс нь илүү их зорилготой, амбицтай байхад дургүй байдаг гэсэн дүн гарчээ.

“Эмэгтэйчүүд, монгол эрчүүдийг дор үзэж эхэлсэн.  Яагаад гэвэл тэд боловсролгүй, ёс суртахуунгүй бүдүүлэг эртэй амьдрахыг хүсдэггүй. Нөгөө талаас бол эмэгтэйчүүд зөвхөн боловсролтой, баян чинээлэг эртэй гэр бүл болохыг эрмэлздэг” хэмээн  Говь-сүмбэр аймгийн Эрэгтэйчүүд зөвлөлийн тэргүүн Төмөр өгүүлжээ.

Монгол залуусын болзох соёл нэлээн хаалттай. Бар, клуб зэрэг газруудад уулзахаас илүүтэйгээр Монголчууд бие биеэ Facebook, Instagram, Tinder гэх мэт сошиал орчинд танилцаж уулзаж учрахыг илүүд үздэг байна.

“Олон клуб, барууд шуурхай-болзоо арга хэмжээнүүд зохион байгуулдаг ч тэд ичиж зовсноосоо болж оролцдоггүй. Ганц бие хүмүүст зориулсан арга хэмжээнээс илүүтэйгээр хамтрагчтай болох арга хэмжээ илүү зохиодог болсон. Энэхүү арга хэмжээнд 60 хувь нь эмэгтэйчүүд байдаг” гэж “UB Nights” арга хэмжээг зохион байгуулдаг Бат-өлзий өгүүлжээ.

“Манай эцэг, эхийн үе болон одоо үеийн болзоо арай өөр болсон юм шиг санагдаж байна” гэж саяхан хүний нөөцийн мэргэжлээр их сургуулиа төгссөн Баттулга овогтой Анна хэлжээ.

Тэрбээр Tinder сошиал үйлчилгээг хэрэглэж сонирхож буй хүмүүстэй уулзаж учрах нь их байдаг байна. Түүнээс “Заяаны хань, зам дээр” гэх монгол зүйр цэцэн үгийн талаар асуухад бодолхийж байснаа “Боломжгүй” хэмээн хариуллаа.

*Тус нийтлэлийг “The Guardian” сайтаас хөрвүүлэв.

Г. Батмандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж