АНУ-ын аюулгүйн зөвлөх Жон Болтон Москвад айлчлав

Хуучирсан мэдээ: 2018.06.26-нд нийтлэгдсэн

АНУ-ын аюулгүйн зөвлөх Жон Болтон Москвад айлчлав

АНУ-ын аюулгүйн зөвлөх Жон Болтон Москвад айлчлав

АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн туслах Жон Болтон Москвад айлчлан Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой уулзалт товлосныг Оросын гадаад хэргийн яам баталлаа. Уулзалт маргааш буюу зургадугаар сарын 27-нд болно. Талууд Сирийн өмнөд хэсэгт үүссэн зөрчилдөөн болон үндэсний аюулгүй байдлын асуудлаар хэлэлцэх ажээ.

Америкийн засаг захиргаатай хамтран Сирийн өмнөд хэсэгт байрлах аюултай бүсийг анхаарч, террорист бүлгүүдтэй тэмцэх зэрэг асуудлаар хэлэлцэнэ.  Мөн хоёр орны удирдагчийн уулзалтын асуудлаар харилцан тохиролцох төлөвтэй байгаа юм.

Жон Болтон Москвад өнгөрсөн 25-нд ирсэн бөгөөд энэ хугацаандаа Москва хоттой танилцах аялал хийж байгаа гэжээ. Маргаашнаас ажлын уулзалтууд эхлэх аж.

эх сурвалж: тасс 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж