Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт нэгэн жолооч цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэлгүй зүй бус авирласан тохиолдол өчигдөр /2018.06.25/ гарсан. Тодруулбал, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч Б-д шаардлага тавихад биед нь халдаж, элдвээр доромжилж, бичиг баримтаа нүүр рүү нь шидсэн байна.
Тэгвэл жолооч Б-д Зөрчлийн тухай хуулийн 14.7.30 зүйлд заасан зүйлчлэлээр хариуцлага тооцжээ. Энэ нь ‘3амын хөдөлгөөний дүрэмд хориглосон нөхцөлөөр жолооч урсгал сөрсөн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван сарын хугацаагаар хасаж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно’ гэж заажээ. Мөн Мөн төрийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгалтын ажиллагааг явуулж байгаа аж.
ЭНД дарж видео бичлэг үзнэ үү.
Э.Бурам