Татварын багц хуулийг шинэчлэн батлах гэж байгаатай холбогдуулан Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо (МҮЭХ)-ноос өнөөдөр /2018.6.26/ байр сууриа илэрхийллээ.
Татварын багц хуулийн шинэчлэлтэй холбогдуулан МҮЭХ-ноос иргэдээс санал авч хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд санал хүргүүлжээ. Гэвч УИХ-д өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд хүргүүлсэн саналын ихэнх нь тусгагдаагүй байгаа аж. Тиймээс уг саналыг Сангийн сайд, УИХ-ын дарга, Төсвийн байнгын хороо, УИХ дахь намын бүлгүүдэд дахин хүргүүлээд байгаа ажээ.
МҮЭХ-ноос Татварын багц хуулийг маргааш, нөгөөдөр болох УИХ-ын чуулганаар яаравчлан хэлэлцэж хэрэвч болохгүй, хэлэлцсэн тохиолдолд нийгмийн зөвшилцөгч талуудтай, ард иргэдэд нээлттэй явуулах хэрэгтэй гэж үзэж байна. Мөн саналыг хуулийн төслийн шинэчлэлд тусгахгүй бол тэмцлийн дараагийн шатанд шилжинэ гэдгээ МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат мэдэгдлээ.
Татварын багц хуулийн шинэлэлд МҮЭХ-ноос дараах саналыг ирүүлж байна.
- Хүн амын орлогын албан татварын (ХАОАТ) хөнгөлөлтийг Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу өрхийн гишүүнд ногдох амьжиргааны түвшинтэй уялдуулах
- Ажил олгогчоос олгож буй хоол, унаа, түлээ, нүүрс, цахилгааны үнийн хөнгөлөлт, үзвэр үйлчилгээний төлбөрөөс татвар
- Хандивын тоглолтоос олсон орлогоос авах татварыг багасгах
- Үйл ажиллагааг дэмжих зорилгоор өмчийн бүх хэлбэрийн байгууллагаас өгсөн 10 сая төгрөг хүртэлх хандив, хөдөлмөрлөх эрх ашигтай холбогдсон үйл ажиллагаанд зориулсан нийгмийн даатгалын шимтгэл, ХХОАТ-ын шимтгэл
- Хүүхдийн хадгаламж, өндөр настны тэтгэврээс авч буй татвар зэргийг багасгах
- Үл хөдлөх хөрөнгө борлуулсан, шилжүүлсэнтэй холбоотой татварын хэмжээг шатлалтай болгох
- Анх удаа орон сууц барьсан, эсвэл орон сууц худалдан авсан бол албан татаваас 100 хувь чөлөөлөх
- Татварын хуулийн цоорхойг ашиглан их хэмжээний татвараас чөлөөлөгдөж байгааг зөв шударгаар ногдуулах
Р.Ренчиндулам