Банкуудын олгосон зээл 7 их наяд, 423 тэрбумд хүрчээ

Хуучирсан мэдээ: 2018.06.26-нд нийтлэгдсэн

Банкуудын олгосон зээл 7 их наяд, 423 тэрбумд хүрчээ

Банкуудын олгосон зээл 7 их наяд, 423 тэрбумд хүрчээ

Өнгөрсөн онд хамгийн их ашиг олсон байгууллагаар арилжааны банкууд тодорсон. Энэ оны хоёрдугаар улирлын байдлаар арилжааны банкуудын аж ахуйн нэгжүүдэд олгосон зээл долоон хувиар өсчээ.

Тавдугаар сарын байдлаар арилжааны банкуудын олгосон зээлийн хэмжээ  долоон их наяд, 423 тэрбум төгрөгт хүрсэн байна. Энэ нь өмнөх сараас 300 гаруй, өмнөх улирлаас 500 гаруй тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт аж. 

Монголбанкнаас бизнесийн зээлийг тэлэх бодлого баримталж байгаа бөгөөд мөнгөний зөөлөн бодлого хэрэгжүүлж, бодлогын хүүгээ тогтвортой хэрэгжүүлж байгаа. Мөнгөний бодлогын хорооны шийдвэрээр өсөн нэмэгдэж буй хэрэглээний зээлийг хязгаарлахын тулд иргэдийн өр/орлогын харьцаанд 70 хувийн дээд хязгаар тогтоосон байна.  Тэгвэл  Санхүүгийн зохицуулах хорооноос Банк бус санхүүгийн байгууллагуудын хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг 2.5 тэрбум төгрөгт хүргэх бодлого барьж байгаа аж. Зээлийн нийлүүлэлт нэмэгдсэнээр хүү 0.7 нэгж хувиар буурсан гэж Санхүүгийн зохицуулах хороо мэдэгдлээ. Компаниуд арилжааны банкнуудаас санхүүжилт татахаас гадна хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татах боломж нэмэгдэж байгаа аж. 2018 онд хөрөнгийн зах зээлээс “ЛэндМН”, “Монгол базальт” зэрэг компаниуд нийт 11.4 тэрбум төгрөгийг татжээ. Компаниудын хөрөнгийн зах зээлээс татсан санхүүжилт цаашид нэмэгдэх боломжтой бөгөөд учир нь энэ оны сүүлийн хагаст 4-5 компани IPO хийхээр материалаа бүрдүүлж байгаа гэсэн мэдээлэл байна.

 Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж