"Бөхийн өргөө Л.Чинбатын холбооных юм"

Хуучирсан мэдээ: 2018.06.26-нд нийтлэгдсэн

"Бөхийн өргөө Л.Чинбатын холбооных юм"

"Бөхийн өргөө Л.Чинбатын холбооных юм"

Дархан аварга Х.Баянмөнх өнөөдөр өмгөөлөгчийн хамт Авилгатай тэмцэх газар ирж байцаалт өглөө. Тэрбээр цаг орчим болсны дараа гарч ирсэн бөгөөд дараах асуултад хариулт авснаа хүргэе. 

-Таны Авилгатай тэмцэх газарт байцаалт өгсөн тайлбараас сонсож болох уу?

-Би допингийн асуудлаар тодорхой байгууллагыг хүмүүсийг шалгах хүсэлт гаргасан. Түүнийхээ дагуу байцаалт өглөө. Олон жил бөхчүүдийг допинг хэрэглэсэн гэдгээр нэр төрийг нь гутааж байна. Допингийн асуудал олон жил хуримтлагдсан. Тиймээс холбогдох байгууллагыг шалгуулах хүсэлтэй байна.

-Бөхийн өргөөг дахин цагдаагийн хамгаалалтад авлаа. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?

-Бөхийн өргөө хуулийн дагуу Л.Чинбатын холбооных юм. Гэтэл хууль бус холбоо үйл ажиллагаа явуулаад байна. Тиймээс өмчөө хамгаалах үүднээс бид авахыг хүсэж байна. 

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж