Хоёр Солонгос хилийн дагуух төмөр замаа шинэчилнэ

Хуучирсан мэдээ: 2018.06.26-нд нийтлэгдсэн

Хоёр Солонгос хилийн дагуух төмөр замаа шинэчилнэ

Хоёр Солонгос хилийн дагуух төмөр замаа шинэчилнэ

Хоёр Солонгосын төлөөлөгчид   өнөөдөр /2018.06.26/ хамтын ажиллагаагаа өргөжүүлэх эхний алхмаа хэлэлцлээ. Хоёр улсын хилийн дагуух төмөр замыг шинэчлэх, боомтуудыг холбох зэрэг асуудлаар ярилцсан байна. Солонгосын хойгийн баруун, зүүн хэсгийн хоёр солонгосыг холбосон төмөр замыг шинэчлэх юм. Баруун бүст, Өмнөд Солонгосын Сөүл хотоос Хойд Солонгосын баруун хойд хэсгийн Синиужу хотыг холбосон төмөр зам аль хэдийн баригдсан байдаг боловч шинэчлэх шаардлагатай гэжээ. Мөн зүүн бүсийг холбосон төмөр замыг шинэчлэх асуудлаар талууд харилцан тохиролцжээ.

Уулзалт өнөөдөр өглөөний 10 цагт хоёр улсын хилийн бүсэд орших Панмунжомд болсон ба Өмнөд Солонгосын Зам тээврийн дэд сайд  Ким Жеонг Реол тэргүүтэй төлөөлөгчид, Хойд Солонгосын Төмөр замын дэд сайд Ким Юн Хёк нар оролцжээ.

Хоёр солонгосын зам тээврийн сайд нар анх удаа төмөр замын асуудлаар уулзаж байгаа нь энэ юм.

Мөн Солонгосын дайны үеэр тусгаарлагдсан олон гэр бүлийг уулзуулах үйл ажиллагааг ирэх наймдугаар сард зохион байгуулахаар болсон юм. 2015 оноос хойш эдгээр хүмүүс уулзалдаагүй аж. Мөн удахгүй болох Азийн наадмын үеэр зарим спортын багуудаа нэгтгэнэ гэжээ.

эх сурвалж: koreatimes 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж