Нигерийн дуучин Оладапо Даниел Оебанжо /тайзны нэр Д’банж/-гын нэг настай хүү Лагос дахь гэрийнхээ усан санд осолдож нас барсан харамсалтай хэрэг гарчээ.
Тэрбээр хүүгээ нас барахад Лос Анжелест BET awards-т оролцож байжээ. Цахим хаягтаа тэрбээр ‘Хүнд хэцүү цаг үеийг туулахыг хичээж байна. Бурхан үргэлж бидний хажууд тул хүү минь диваажинд байгаа гэж итгэж байна’ гэжээ.
Д’банжийн хамгийн ойр дотны гэр бүлийн найз нь энэ тухай мэдээлсэн боловч ослын талаар нарийн мэдээлэл өгөхөөс татгалзсан байна. ‘Хэн нэгэнд бурууг тохож, алдааг хайвал асуудал улам л хүндрэхийн нэмэр’ гэжээ.
Афробийт хэмнэлээр уран бүтээлээ туурвидаг түүний Oliver Twist нэртэй дуу нь Youtube хуудаснаа 45 сая хандалт авч хит болж байжээ. Тэрбээр нигерийн пиджин, ёруба хэлээр дуулахаас гадна англи хэл дээр уран бүтээлээ туурвидаг байна.