Дархан аварга Х.Баянмөнх АТГ-т байцаалт өгч байна

Хуучирсан мэдээ: 2018.06.26-нд нийтлэгдсэн

НААДАМ-2018

Дархан аварга Х.Баянмөнх АТГ-т байцаалт өгч байна

Дархан аварга Х.Баянмөнх АТГ-т байцаалт өгч байна

Дархан аварга Х.Баянмөнх зургадугаар сарын 20-д Авилгатай тэмцэх газарт(АТГ) хандсан билээ. Тэрбээр яг одоо АТГ-т байцаалт өгч байна.

Дархан аварга Х.Баянмөнх “Сүүлийн үед бөхчүүдийн нэр төрийг допингтой холбон харлуулж байна. Наадам дөхөх тусам энэ асуудал маш хурцдаж байна.  Сүүлдээ бөхчүүдийг наадмын барилдаанд барилдуулахгүй боллоо. Бөхчүүдийн допингийн асуудал 20 гаруй жил хууль хяналтгүй, ганц хоёрхон эмч, сувилагчийн мэдэлд явж ирсэн. Сүүлдээ бөхчүүдийг дарамталдаг, шантаажилдаг зэвсэг болсон. Тиймээс АТГ-т хандаж хүсэлт тавьснаа” гэж хэлж байсан юм. Тэгвэл түүнээс өнөөдөр АТГ-аас байцаалт авч эхэлсэн байна. 

Мэдээллийг эргэн хүргэнэ. 

 

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж