Хөлбөмбөг тайлбарлагч тоглолтын үеэр нас баржээ

Хуучирсан мэдээ: 2018.06.26-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөг тайлбарлагч тоглолтын үеэр нас баржээ

Хөлбөмбөг тайлбарлагч тоглолтын үеэр нас баржээ

Өчигдөр 22.00 цагт тоглосон Египет-Саудын Арабын тоглолтын үеэр тус тоглолтыг тайлбарлаж байсан Египетийн “Замалек” клубын дасгалжуулагч асан, хөлбөмбөг тайлбарлагч Абдрахим Мухаммед Негма нас баржээ.

Эх сурвалжийн мэдээлснээр тэрээр уг тоглолтыг телевизээр тайлбарлаж байсан бөгөөд сэтгэл нь хэтэрхий хөдөлснөөс зүрхний шигдээс болж нас барсан байна.

Саудын Араб өчигдөр хэсгийн сүүлийн тоглолтоо Египеттэй хийж, 2:1-ээр хожин энэ дэлхийн аваргыг ялалтаар өндөрлүүлсэн юм. Тоглолт Оростын Волгоград хотод болж өнгөрчээ.  

эх сурвалж: vaaju

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж