АНУ-ын сансрын нисгэгч Базз Олдвин хоёр хүүхдээ шүүхэд өгчээ

Хуучирсан мэдээ: 2018.06.26-нд нийтлэгдсэн

АНУ-ын сансрын нисгэгч Базз Олдвин хоёр хүүхдээ шүүхэд өгчээ

АНУ-ын сансрын нисгэгч Базз Олдвин хоёр хүүхдээ шүүхэд өгчээ

АНУ-ын сансрын нисгэгч, саран дээр алхсан хоёр дахь хүн Базз Олдвин өөрийн хоёр хүүхэд, менежерээ шүүхэд өгчээ. Хүүхдүүд нь түүний мөнгөнөөс байнга хулгайлдаг, өв залгамжлах эрх өгөхийг байнга шаарддаг  талаар мэдүүлжээ.  Өдгөө 88 настай түүнийг ‘зөнөх өвчин’ туссан гэж гэр бүлийнхэн нь хэлсэн бөгөөд хууль ёсны асран хамгаалагч хэрэгтэй гэсэн байна. Тиймээс хөрөнгийг нь хянах хууль ёсны асран хамгаалагч болох хүсэлтээ шүүхэд өгч байжээ. Түүнээс хойш долоо хоногийн дараа  Базз хүүхдүүд болон менежерээ эргүүлэн шүүхэд өгсөн аж.

АНУ-ын агаарын хүчний хурандаа асан хамгийн сүүлд Wall Street сэтгүүлд өгсөн ярилцлагадаа ‘Асран хамгаалагч авах дээрээ тулаагүй байна’ гэж хэлж байжээ.

Түүний хүү, охин болон менежер Кристина Корп нар эцгийгээ сүүлийн үед сэтгэлзүйн хувьд тогтворгүй, өөрийг нь гэр бүлээс нь хөндийрүүлэхийг хүсдэг хуучин найзуудтайгаа дахин уулзаж эхэлсэн. Мөн хүнтэй суухыг нь зөвшөөрөөгүй тул тэдний харилцаанд сэв суусан гэж тайлбарлажээ.

Түүнчлэн түүний хүүхдүүд ’Бид эцгийгээ маш их хүндэлдэг. Гэр бүл гэдэг бие биенээ дэмжиж асран хамгаалж, хэцүү үед нь хажууд нь хамт байх үүрэгтэй. Бид тэр үүргийнхээ дагуу эцэгтээ туслахыг хүссэн. Түүнээс биш түүний өв хөрөнгийг нь үгүй хийх гэсэн сэтгэл бидэнд огтхон ч байхгүй. Биднийг шүүхэд өгсөнд үнэхээр гомдолтой байна’ гэжээ. Энэ долоо хоногт ноён Олдвин эрүүл мэндийн үзлэгт орохоор болжээ.

Базз Олдвин нь 1969 онд Аполло 11 хөлгөөр саран дээр буусан хоёр дахь хүн юм. Өнгөрсөн долоо хоногт тэрбээр Цагаан ордонд ерөнхийлөгч Трампын зургаа дахь сансрын хүчин байгуулах үйл ажиллагаанд оролцсон байна.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж