ДАШТ: Өнөөдрийн хуваарь

Хуучирсан мэдээ: 2018.06.26-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөг ДАШТ-2018

ДАШТ: Өнөөдрийн хуваарь

ДАШТ: Өнөөдрийн хуваарь

ОХУ-д болж буй хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр 13 дахь өдрөө  үргэлжлэн явагдана. Өчигдрөөс эхлэн хэсэг бүрийн гуравдахь тоглолт эхэлж шөвгийн 16-д өрсөлдөх багууд тодорч эхэллээ. 

Одоогоор ‘А’ хэсгээс Уругвай, ОХУ, ‘В’ хэсгээс Испани, Португалын шигшээ баг шалгарлаа. Өнөөдөр ‘С’, ‘D’ хэсгийн сүүлийн гуравдахь тоглолт болж, цааш өрсөлдөх багуудын нэрс тодорно. 

‘C’ хэсэгт Франц хоёр хожилтойгоор хэсгээсээ шалгарах нь тодорхой болсон бол Дани, Австралийн аль нэг нь сүүлийн нэг боломжийн төлөө тоглоно. Франц-Данийн тоглолт Москва хотод болох хуваарьтай бол Австрали-Перугийн тоглолт Сочид хотод болно. Энэ хэсгийн Перу хоёр хожигдолтой болсноор хэсгээсээ шалгарах боломжгүй болсон. 

‘D’ хэсэгт сонирхолтой тоглолт хүлээж байна. Хорватын шигшээ баг хоёр хожилтойгоор 6 оноотой болж, цааш өрсөлдөх эрхтэй болсон бол Нигери 3, Исланд, Аргентин тус бүр 1 оноотой болсон. Тиймээс маргааш өглөө болох D хэсгийн хоёр тоглолт олны анхаарлыг татаж байна. 

 


ӨНӨӨДӨР

 

МАРГААШ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж