Г.Түвшинжаргал, О.Ууганбаатар нар ялагдлаа

Хуучирсан мэдээ: 2011.08.25-нд нийтлэгдсэн

Г.Түвшинжаргал, О.Ууганбаатар нар ялагдлаа

Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний гурав дахь өдрийн барилдаан энэ цаг мөчид эхэлж байна.

Өнөөдөр тэмцээний эрэгтэйчүүдийн 81, эмэгтэйчүүдийн 63 кг-ын жингийн бөхчүүд дэлхийн аваргын төлөө өрсөлдөх юм. Эдгээр жинд Монголын тамирчдаас Г.Түвшинжаргал, О.Ууганбаатар нар 81 кг-д, Ц.Мөнхзаяа 63 кг-ын жинд хүч үзэх бөгөөд өнөөдрийн тэмцээний эхэнд манай тамирчин Г.Түвшинжаргал, О.Ууганбаатар нар эхний барилдаанаа хийж, Г.Түвшинжаргал Иран, О.Ууганбаатар БНСУ-ын алдарт бөх Ким Жэ-Бумд  ялагдлаа.

О.Ууганбаатартай барилдсан БНСУ-ын бөх Kim Jae Bum 2008 оны Бээжингийн олимпийн наадмын мөнгө, 2009 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, 2010 оны дэлхийн аваргын алт, Ази тивийн гурван удаагийн аварга тамирчин юм. Хэдийгээр дэлхийн шилдэг хүчтэнтэй нэгдүгээр тойрогт оноолт таарсан ч манай залуу тамирчин О.Ууганбаатар тун сайн барилдлаа.

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж