Иран, Португалын тоглолт тэнцээгээр өндөрлөлөө

Хуучирсан мэдээ: 2018.06.26-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөг ДАШТ-2018

Иран, Португалын тоглолт тэнцээгээр өндөрлөлөө

Иран, Португалын тоглолт тэнцээгээр өндөрлөлөө

ОХУ-д болж буй хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хэсгийн сүүлийн тоглолтууд эхэллээ. Өнгөрсөн шөнө А, В хэсгийн гурав дахь тоглолт болж, шөвгийн 16-д өрсөлдөх эхний дөрвөн баг тодорлоо.

В хэсгийн Иран, Португалын тоглолт хамгийн их анхаарал татаж байсан юм. Саранск хотын “Мордовия Арена” цэнгэлдэх хүрээлэнд болсон өрсөлдөөнтэй болж, 1:1-ээр тэнцээгээр өндөрлөлөө. Тоглолт тэнцээгээр өндөрлөсөн нь Португалын хувьд ашигтай хувилбар байж, хэсгийн хоёрдугаар шалгарлаа.

Тоглолтын 45 дахь минутад Португалын тоглогч Рекардо Күарезма эхний гоолыг оруулснаар португалчууд тэргүүлж эхэлсэн. Улмаар 54 дахь минутад К.Роналдо 11 метрийн торгуулийн цохилтоос цохилт хийснийг хаалгач амжилттай хааж чадсан юм. Роналдо тоглолтын 83 дахь минутад шар хуудас авлаа. Иранчууд гоол оруулах гэж зүтгэсэн ч 94 дэх минутад Ансарифард тэнцээний гоолыг оруулж чадлаа. Хэдийгээр талбайд заавал хожих даалгавартай Ираны шигшээ баг Португалтай тэнцэж, дөрвөн оноотой болсноор шөвгийн 16-д үлдэж чадсангүй.

Испани, Мароккогийн тоглолт 2:2-оор тэнцээгээр өндөрлөлөө.

В хэсгийг адил таван оноотой болсон Испани тэргүүлж, Португал удааллаа. Харин Иран дөрвөн оноогоор гуравт бичигдсэн бол Марокко нэг оноо авснаар энэ удаагийн дэлхийн аваргын тоглолтыг дуусгалаа.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж