Уругвай хэсгээ тэргүүлж, ОХУ хоёроор шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2018.06.25-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөг ДАШТ-2018

Уругвай хэсгээ тэргүүлж, ОХУ хоёроор шалгарлаа

Уругвай хэсгээ тэргүүлж, ОХУ хоёроор шалгарлаа

ОХУ-д болж буй хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 12 дахь өдрийн тоглолт эхэллээ. Өнөөдрөөс эхлэн хэсэг бүрийн сүүлийн тоглолт эхэлж байна.

“А” хэсгийн ОХУ, Уругвайн тоглолт Самар хотын “Космос Арена” цэнгэлдэхэд болж, уругвайнчуудын ялалтаар өндөрлөлөө.

Хоёр баг хоёулаа хасагдах шатанд тоглох эрхээ аваад байсан бөгөөд хэсгээ тэргүүлэх эрхийн төлөө тоглож, Уругвай 3:0-оор хожсоноор хэсэгтээ нэг ч ялагдалгүйгээр тэргүүллээ.

“А” хэсгийн Саудын Араб, Египетийн сүүлийн тоглолт мөн боллоо. Тоглолт 2:1-ээр Саудын Арабын ялалтаар өндөрлөв. Харин энэ удаагийн дэлхийн аваргад өрсөлдсөн Египет хожил авч чадаагүй ч ОХУ, Саудын Арабын хаалганд тус бүр нэг гоол хийлээ.

А хэсэг:

  • Уругвай – 9 оноо (3 хожил)
  • ОХУ – 6 оноо (2 хожил, 1 хожигдол)
  • Саудын Араб – 3 оноо (1 хожил, 2 хожигдол)
  • Египет – 0 оноо (3 хожигдол)

Уругвай ‘В’ хэсгийн хоёроор гарсан багтай зургадугаар сарын 30-д ОХУ В’ хэсийн нэгээр гарсан багтай долдугаар сарын 1-ний өдөр тоглоно.

Өнөө шөнө 02:00 цагаас  ‘В’ хэсгийн сонирхолтой тоглолтууд хүлээж байна.

  • Иран – Португал
  • Испани – Марокко

Иран Португалыг хожвол хасагдах шатанд шалгарч Португал гэртээ харих болно. Харин Испани Мароккотой тэнцэхэд шөвгийн 16-д шууд өрсөлдөнө. Мароккогоос бусад гурван багийн аль нэг нь тэмцээнийг цааш үргэлжлүүлэх боломжгүй болох тэмцээн биднийг хүлээж байна. Тоглолт шөнийн 02:00 цагаас эхэлнэ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж