Худалдааны дайнд хэн ч хожихгүй

Хуучирсан мэдээ: 2018.06.25-нд нийтлэгдсэн

Худалдааны дайнд хэн ч хожихгүй

Худалдааны дайнд хэн ч хожихгүй

АНУ ерөнхийлөгч Дональд Трампын санаачлагын дагуу өнгөрсөн зургадугаар сарын 15-нд Хятадын ган, хөнгөн цагааны импортод 25 хувь буюу 50 тэрбум ам.долларын татварыг нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Үүний дараа 200 тэрбум болгож өсгөнө хэмээн сүрдүүлсэн.

Трампын засаг захиргаа өнгөрсөн дөрөвдүгээр сарын 3-нд 25 хувийн татварт хамруулах гэж байгаа 1300 хятад барааны жагсаалтыг нийтэлсэн юм.   

Түүнд эм тариа, эмнэлгийн тоног төхөөрөмж, ахуйн техник, онгоцны хөдөлгүүр, робот техник, гэрлийн диодын чийдэн ба цэрэг, аж үйлдвэрийн цогцолборт ашигладаг бүтээгдэхүүнүүд орсон ба тэр бүгд нь нийлээд жилдээ 50 тэрбумд хүрэх юм.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп энэ шийдвэрээ дотоодын компаниудаа дэмжих зорилготой гэсэн ч энэ нь нэрмээс болж байна гэж бизнес эрхлэгчид үзэж байгаа юм.

Татварын энэхүү ‘дайн’-ы хариуг БНХАУ сөргүүлэн, АНУ-аас орж ирдэг далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүн, мах махан бүтээгдэхүүн, дарс тэргүүтэй 545 нэр төрлийн бараа бүтээгдэхүүний импортын татварыг 25 хувь хүртэл өсгөх шийдвэрийг энэ сарын 6-нд гаргасан. Татварын энэхүү нэмэгдэл нь АНУ-ын технологийн салбарын тэргүүлэгч компаниуд болох Apple, ZTE зэрэгт алдагдал авчирна хэмээн эдийн засагчид сануулж буй. Гэсэн ч Бээжин номхорсонгүй, химийн болон эмнэлгийн багаж хэрэгсэл, эрчим хүчний салбарын 114 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнд удахгүй тариф тогтооно гэж мэдэгдэв. Хятад улсын хувьд үндсэндээ АНУ-аас орж ирдэг 800 шахам нэр төрлийн бараа бүтээгдэхүүний татварыг нэмэхээр болсон.

Бээжингийн зүгээс хийсэн мэдэгдэлдээ дээрх арга хэмжээг авснаар хоёр талын алдагдал тэнцвэржинэ хэмээн онцолсон байна.

Харин дэлхий дахин хоёр том гүрний дунд өрнөж байгаа татварын ‘дайнд’ хэн нь ч хожихгүй, харин ч хохирно гэдгийг сануулсаар байгаа. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж