Тоглолтын өмнө: ИРАН–ПОРТУГАЛ, ИСПАНИ–МАРОККО

Хуучирсан мэдээ: 2018.06.25-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөг ДАШТ-2018

Тоглолтын өмнө: ИРАН–ПОРТУГАЛ, ИСПАНИ–МАРОККО

Тоглолтын өмнө: ИРАН–ПОРТУГАЛ, ИСПАНИ–МАРОККО

Уругвай-Орос

Хоёр баг хоёулаа хасагдах шатанд өрсөлдөх эрхээ авсан. Харин одоо хэсгээ тэргүүлэх эрхийн төлөө хоёр баг Самар хотын “Космос Арена” цэнгэлдэхэд Улаанбаатарын цагаар 22.00 цагаас тоглоно. Орос болон Уругвайн шигшээ багууд 2012 оны тавдугаар сард ганц удаа нөхөрсөг тоглолт хийхэд 1-1 харьцаатай өндөрлөж байсан. Тэгвэл энэ дэлхийн аваргын хэсгийн шатанд хоёр дахь удаагаа учраа таарч байгаа нь энэ ажээ.

Таамаглаж буй гарааны бүрэлдэхүүн:

  • Уругвай: Ф.Муслера, М.Касерес, Х.Хименез, Д.Годин, Д.Лаксальт, К.Санчес, Л.Торрейра, Р.Бентанкур, Г.де Арраскаэта, Л.Суарез, Э.Кавани
  • Орос: И.Акинфеев, М.Фернандес, И.Кутепов, С.Игнашевич, Ю.Жирков, Р.Зобнин, Ю.Газинский, А.Самедов, А.Головин, Д.Черышев, А.Жуба

Зохион байгуулагч Оросын шигшээ баг элэг нэгтнүүддээ гайхалтай сюрприз барьж хоёр хожил байгуулж хэсгээс гарах эрхээ аваад байна. Харин одоо тэдний шалгалт магадгүй жинхэнэ утгаараа эхлэх гэж байх шиг байна. Оросууд хэсгээ тэргүүлэхийн төлөө Уругвайн шигшээ багтай Самар хотноо тоглоно. Өнөөдрийн тоглолтонд Уругвайн шигшээ багийн төвийн хамгаалагч Х.Хименез баруун гуяны бэртлийн улмаас тоглолтонд оролцох эсэх нь тодорхойгүй байгаа ч гараанд нэрлэгдээд байна. Тэдний өрсөлдөгч Оросуудын хувьд тоглолтонд бэлэн ажээ. Энэ тоглолтонд хоёр хүн тутмын нэг нь тэнцэнэ гэсэн бөгөөд Оросын багаас А.Жуба, Уругвайн багаас Л.Суарез нар гоол оруулна гэж скайспорс цахим хуудсанд бичсэн байна.

Саудын Араб-Египет

Саудын Араб болон Египетийн шигшээ багууд таамаглаж байснаас муу тоглолт үзүүллээ. Ялангуяа Египетийн шигшээ баг хэсгээс гарах эрхийн төлөө өрсөлдөх боломжтой гэсэн таамаглал цахим хуудсуудаар явж байсан ч хожил авч чадалгүй гэртээ харихаар болоод байна. Хоёр багийн хувьд хэсгийн сүүлийн тоглолт нэр төрийн хожлын төлөөх тоглолт байх юм. Волгоград хотноо 22.00 цагаас эхлэх тус тоглолт хоёр багийн долоо дахь тоглолт болж байна. Өмнө нь зургаан удаа таарч тоглоход Египетийн шигшээ баг дөрөв хожиж, нэг тэнцэж байсан бол Саудын Арабын шигшээ баг нэг удаа хожиж байжээ.

Таамаглаж буй гарааны бүрэлдэхүүн:

  • Саудын Араб: Яссир аль-Мусайлим, Али аль-Булеахи, Осама Хавсави, Мохаммед аль-Брейк, Яссир аль-Шахрани, Салман аль-Фараж, Абдуллах Утаиф, Хусейн аль-Мугави, Салим аль-Давсари Хаттан Бахебри, Муханнад Ассири
  • Египет: Эссам аль-Хадари, Али Габр, Ахмед Хегази, Ахмед Фати, Мохамед Абель-Шафи, Тарек Хамед, Мохамед эль-Нени, Махмуд Трезеге, Абдаллах Саид, Мохамед Салах, Марван Мохсен

Египетийн дасгалжуулагч Э.Купер энэ тоглолтонд 45 настай ахмад хаалгач Эссам аль-Хадариг гараанд гаргахаар болсон байна. Хэрвээ Эссам аль-Хадари талбайд гарвал дэлхийн аваргын түүхэнд талбай дээр гарсан хамгийн ахмад хаалгач болох юм. Энэ тоглолтонд 20 хүн тутмын 17 нь Египетийг хожно гэсэн бол 10 хүн тутмын гурав нь Саудын Арабын шигшээ ялалт байгуулна гэсэн байна.


ТОГЛОЛТЫН ӨМНӨ: ИРАН – ПОРТУГАЛ, ИСПАНИ – МАРОККО

Иран – Португал

 

Саранск хотын “Мордовия Арена” цэнгэлдэх хүрээлэнд В хэсгийн Иран-Португалын хэсгийн гуравдугаар тойргийн тоглолт болно. Португалын шигшээ баг нэг хожил, нэг тэнцээ авч дөрвөн оноотой Испаний хамтаар хэсгийн эхний байранд бичигдэж байгаа. Харин тэдний өрсөлдөгч Ираны шигшээ баг Марокког буулган авсан бол Испаний шишээд хожигдож гурван оноотой хүснэгтийн гуравдугаарт бичигдэж байна. Хэрвээ Ираны шигшээ баг Португалын эсрэг тоглолтод ялалт байгуулж чадвал хэсгээс гарах боломжтой болно. Гэхдээ энэ нь юу л бол. Хоёр баг 1972 онд хожмоо 2006 оны дэлхийн аваргад тааран тоглоход тухай бүрт нь Португалын шигшээ баг ялалт байгуулж байсан. Иймд Ираны шигшээ баг Португалыг буулгаж авна гэдэг тун хүнд даалгавар байх нь гарцаагүй.

Таамаглаж буй гарааны бүрэлдэхүүн:

  • Иран: Али Бейраванд, Эхсан хажиШафи, Мортеза Пурлиганжи, Рамин Резаэян, Мажид Хосейни, Саид Эзатолахи, Вахид Амири, Омид Эбрахими, Карим Ансарифард, Мехди Тареми, Сардар Азмоун
  • Португал: Р.Патрисиу, Пепе, Ж.Фонте, Р.Геррейро, К.Соарес, В.Карвальо, Ж.Моутиньо, Бернардо Силва, С.Марио, Г.Гуэдес, К.Роналдо

Мэдээж Португалын шигшээ баг Ираныг хожиж хасагдах шатанд шалгарч үлдэхийн төлөө тоглоно. Тэгээд ч форм сайтай байгаа К.Роналдог Ираны шигшээ багийн хамгаалагчид зогсооно гэдэг хүнд даалгавар байна. Португалын шигшээ багаас Ж.Моунтиньо бага зэрэг зовиуртай байгаа учраас  багийн бэлтгэлд хамрагдаж чадаагүй ажээ. Гэхдээ түүнийг гарааны тоглолтод гарах хүмүүсийн нэгээр нэрлээд байна. Харин тэдний өрсөлдөгч Ираны багаас ахлагч Эхсан хажи-Шафи тоглолтод оролцох тухай мэдээ байна. Тэр Испанийн эсрэг хийсэн тоглолтод бэртэл авч талбайг орхисон. Энэ тоглолтод Португалын шигшээ баг хожих магадлал илүү өндөр юм. Тэгээд ч К.Роналдогийн сүүлийн дэлхийн аварга байх магадлалтай тул Иранд тийм ч амархан хожигдохгүй л болов уу.

Испани – Марокко

Дэлхийн аваргыг багагүй асуудалтай эхлүүлсэн Испанийн шигшээ баг ямартаа ч бараг л хасагдах шатанд өрсөлдөх эрхээ авч байх шиг байна. Тэдний хэсгийн сүүлийн тоглолт нь Мароккогийн шигшээ баг байх юм. Мароккогийн шигшээ баг энэ удаагийн дэлхийн аваргад гоол ч оруулж чадаагүй байгаа. Хоёр баг 1961 онд хоёр удаа тоглоход Испанийн шигшээ баг хоёуланд нь ялалт байгуулж байсан.

Таамаглаж буй гарааны бүрэлдэхүүн:

  • Испани: де Хеа, Х.Альба, С.Рамос, Ж.Пике, Д.Карвахаль, Коке, Т.Алкантара, Иско, Д.Силва, Д.Коста, И.Аспас
  • Марокко: Мунр Мохамеди, Ашраф Хакими, Ромен Саисс, Мехди Бенатиа, Хамза Мендиль, Карим эльАхмади, Хаким Зийех, Мубарак Буссуфа, Юнес Беланда, Нордин Амрабат, Халид Бутаиб

Оросын Калининград хотноо болох тус тоглолт Испанийн хамгаалагч Начогийн оронд Д.Карвахаль гараанд гарахаар болсон байна. Мөн энэ тоглолтын өмнө сэлгээний номер хоёр дахь хаалгач П.Рейна бэртлийн улмаас бэлтгэлд оролцоогүй байна. Тэгвэл тэдний өрсөлдөгч Мароккогийн шигшээ баг тоглолтод 100 хувь бэлэн байна. Мароккогийн шигшээ багт бага зэрэг аз дутаад байх шиг. Уг нь илт дутуу тоглолт үзүүлэхгүй байгаа ч үр дүн тэдний эсрэг гарч байгаа. Энэ удаа Мароккогийн шигшээ баг нэр төрийн хожил үгүй ядаж гоол оруулахын төлөө талбайд гарна.

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж