12 хүүхэд, багшийн хамт сураггүй алга болжээ

Хуучирсан мэдээ: 2018.06.25-нд нийтлэгдсэн

12 хүүхэд, багшийн хамт сураггүй алга болжээ

12 хүүхэд, багшийн хамт сураггүй алга болжээ

Тайландын хойд хэсэгт орших Tham Luang Nang Non гэх агуйн ойролцоо зугаалж явсан 11-15 настай 12 хүүхэд, багшийн хамт сураггүй алга болжээ. Алга болсон хүүхдүүд хөлбөмбөгийн өсвөрийн шигшээ багт тоглодог аж. Албаныхан эрэн хайх ажиллагааг яаралтай эхлүүлсэн бөгөөд амжилт олоогүй тул агуйд гацсан байх магадлалтай гэдэг дүгнэлтийг гаргасан байна. Tham Luang Nang Non гэх агуй нь 15 км урт, маш нарийхан суваг аж. Зарим газарт нь харанхуй, хүчилтөрөгч муу байгаа тул эрэн хайх ажиллагааг явуулахад хүндрэлтэй байна хэмээн албаныхан хэлжээ.

Агуйгаар явах үед нь хүчтэй үерийн ус орж ирсний улмаас агуй руу орон гацсан байх магадлалтай гэжээ. Агуйн ордог хаалганы ойролцоо дугуй, гутал, цүнх үлдээсэн байсныг олсон аж.  

Дасгалжуулагчийн хамт бэлтгэлээ тарчхаад тус агуйн ойролцоо аялж явсан гэж эх сурвалжууд хэлж байна. Алга болсон хүүхдүүдийн нэг бэлтгэлээ тарчхаад аяллаар багштайгаа  хамт явна гэж ээждээ хэлж байсан гэнэ.

эх сурвалж: bbc 

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж