Рина Мияаке охинд багш нар нь хүндэтгэл үзүүллээ

Хуучирсан мэдээ: 2018.06.25-нд нийтлэгдсэн

Рина Мияаке охинд багш нар нь хүндэтгэл үзүүллээ

Рина Мияаке охинд багш нар нь хүндэтгэл үзүүллээ

Осакад өнгөрсөн долоо хоногт 5.5 баллын газар хөдлөлт болж таван хүн амь үрэгдэж, 400 гаруй хүн бэртэж гэмтсэн. Жүей бага сургуулийн Рина Мияаке нэртэй есөн настай сурагч охин газар хөдлөлт болсон өглөө сургуульдаа явж байх замд нь 3.5 метрийн өндрөөс хана нурж унаснаас болж амь насаа алдсан юм.

Жүей сургуулийн багш нар Рина Мияаке охинд  хүндэтгэл үзүүлж,  цэцэг өргөсөн байна. Бага сургууль хүрэх тухайн замын аюулгүй байдлыг хангаж эцэг эх, хүүхдүүд дахин зорчих боломжтой болгожээ.

Г. Батмандах

Эх сурвалж:ASAHI

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж