Улсын байцаагчийн нэрээр луйвар хийсэн этгээдийг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2018.06.25-нд нийтлэгдсэн

Улсын байцаагчийн нэрээр луйвар хийсэн этгээдийг баривчилжээ

Улсын байцаагчийн нэрээр луйвар хийсэн этгээдийг баривчилжээ

Мэргэжлийн хяналтын байгууллагын нэр барьж, аж ахуй нэгж иргэдийг залилсан хэрэг гарчээ. Цагдаагийн газраас дээрх гэмт хэргийг Б гэгч этгээд үйлдсэн болохыг тогтоож, баривчлан Баянгол дүүрэг дэх цагдаагийн  хоёрдугаар хэлтэст  шалгаж байгаа аж. Тус этгээд Нийслэлийн нутаг дэвсгэрт үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгж байгууллага иргэдийг мэргэжлийн хяналтын газраас шалгаж байна хэмээн дарамталж, төлөвлөгөөт шалгалтыг хийлгэхгүй болгох, ажлын байрны дүгнэлт гаргаж өгье гэх мэтээр залилан мэхэлдэг байсан байна.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас төлөвлөгөөт болон удирдамжтай шалгалт хийх болон зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэхээр очихдоо аж ахуй нэгж байгууллагадаа урьдчилан мэдэгддэг байна. Түүнчлэн аж ахуй нэгж  байгууллагад торгууль, шийтгэл оногдуулахдаа  бэлэн мөнгө авдаггүй, дансанд төвлөрүүлдэг.

Тиймээс аж ахуй нэгж байгууллага, иргэд мэргэжлийн хяналтаас явж байна гээд бэлэн мөнгө нэхэх, дансны дугаар өгвөл, удирдамж болоод биеийн байцаалтыг шалгах, харьяалах мэргэжлийн хяналтын хэлтсээс утасдаж лавлах, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газартай яаралтай холбогдохыг дээрх байгууллагаас  анхаарууллаа. Мөн тус хэргийн хохирогч болсон, мэдүүлэг өгөх шаардлагатай иргэд байвал Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар  хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасагт хандах боломжтой юм байна.

Э.Бурам

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж